2018/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,463.71₮
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
07:00
S32
10°
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
11:00
S32
17°
12:00
S32
19°
13:00
S44
19°
14:00
S44
19°
15:00
S32
20°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад: Дэлхийд нөлөөлөх зургаан өөрчлөлт

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 31
Засгийн газрын мэдээ

Синьхуа агентлагаас 2016.03.12-нд тараасан нэгэн чухал мэдээ миний судалгаанд байна. “Хятадад XIII таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж дуусах үед дэлхийд нөлөөлөх зургаан гол өөрчлөлт” гэх лут гарчигтай мэдээ.

Хятадын эдийн засаг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж ДНБ-ий хэмжээ 10 триллион (их наяд) ам.доллар болсон.​ Үүнийхээ нөлөөгөөр XIII таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт дэлхийн эдийн засгийн хөгжилд дараах том нөлөөг үзүүлнэ хэмээн эдийн засгийн эрдэмтэд нь үзсэнийг тус мэдээнд жагсаажээ.

1. Хятадын хөгжил дэлхийн эдийн засагт шинэ боломж нээнэ

Тэрхүү “XIII таван жилийн төлөвлөгөө”-ний үндсэн зорилтуудын нэг нь чанар, үр ашгийг дээшлүүлэх. Мөн дотоод зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийг өсгөх, хилийн чанадад өргөн цар хүрээтэй идэвхтэй хөрөнгө оруулалт хийх явдал.

Хэрэв ингэж гэмээнэ Хятад нь дэлхийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой болно. “Бүс ба зам” стратегийг хэрэгжүүлэх явцад буй болох боломжуудыг зөвхөн энэ стратегийг санаачлагч Хятад төдийгүй оролцогч бүх орон ашиглана.

“Бүс ба зам” стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх явцад Хятад нь олон улсын системийн оролцогчоос нийгмийн сайн сайхны нийлүүлэгч улс болон хурдацтайгаар хувирч байна.

Тус стратегийг хэрэгжүүлэхдээ хамтран зөвлөлдөх, барьж байгуулах, ашиглах, ил тод байх зарчмуудыг мөрдөх ба олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс сайшаал хүлээж, тэр хэрээр оролцохыг хүсэгч улс орнуудын тоо байнга өснө. Энэ стратегийг хэрэгжүүлснээр Евразид хамтын хөгжил цэцэглэл авчирна.

Ирэх таван жилд Хятад нь дэлхийн эдийн засгийн хямралыг гэтлэн туулахад дэлхийн бусад улсад тогтолцооны шинэ боломж нээж өгнө.

2. Хятад инновацийн загвар улс болно

Луужин, дарь, цаас, ном хэвлэх гээд хүн төрөлхтний иргэншил-соёлын аугаа бүтээлүүдийг Хятадад нээсэн XVII зууны эхнээс шинжлэх ухаан техник, үйлдвэрлэлийн боломжуудыг нэг бус удаа алдсан. Арван жилийн тэртээ Хятадын Засгийн газар улсаа инновацийн загвар болгох зорилт тавьсан.

Ойрын таван жил энэ зорилтоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой хугацаа юм. Шинжлэх ухааны судалгаанд оруулах хөрөнгө оруулалт 2020 он гэхэд ДНБ-ий 2.5 хувьд хүрч, улсын эдийн засгийн өсөлтөд шинжлэх ухаан, техникийн дэвшлийн хувь нэмрийн итгэлцлүүр 60 хувьд хүрнэ.

Энэ хугацаанд суурь болон хавсарга судалгаа, мөн шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудад үлэмж олон чухал дэвшилд хүрэхээр төлөвлөжээ.

3. Дэлхийн эдийн засгийн газрын зураг дахин зурагдана

Хятад нь хаалгаа нээж, реформ хийж эхэлсэн эхний үед эдийн засгийн ерөнхий багтаамжаараа дэлхийд 11 дүгээр байрт байсан. Харин 2015 онд ДНБ 67.7 триллион юань болж дэлхийн эдийн засгийн өсөлтийн 25 хувийг хангаж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо.

Эдүгээ Хятадын 30 орчим мянган үйлдвэр хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулж, сая сая хятад хүн дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байна. Бусад оронд оруулж байгаа Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны эцсийн байдлаар нэг их наяд ам.долларыг даван, гадаадад байршсан Хятадын хөрөнгө долоон их наяд ам.доллараар үнэлэгджээ.

2015 онд ДНБ 67.7 триллион юань болж дэлхийн эдийн засгийн өсөлтийн 25 хувийг хангаж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. 

Тэгвэл эдийн засгийн жилийн дундаж өсөлт XIII таван жилийн хугацаанд 6.5 хувь, импорт 10 их наяд ам.доллар, бусад орны эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт 500 гаруй тэрбум ам.доллар болж, Хятадын 500 сая иргэн гадаадад жуулчлах болно.

2020 онд Хятадын ДНБ 14 их наяд ам.долларт хүрснээр АНУ-ын ДНБ-ий 70 хувьтай тэнцэж, ойрын хэдэн жилд энэ хоёр улсын үзүүлэлтийн зөрүү улам багасна. Хятадын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт ойртож, орлогын өндөр түвшинтэй орны тоонд орно.

Ингэснээр Хятад нь дэлхийд асар том зах зээл, хангалттай их хөрөнгө, бараа таваарын баялаг, илүү үнэтэй боломж бололцоог олгох болно.

4. Хятад илүү их нээлттэй болно

Эдүгээ хятад айл өрхийн еэвэн сарын зоогийн ширээнээ австралийн далайн хавч, солонгос амталгаа байх нь ердийн үзэгдэл болж байна. Хятад-Австрали, Хятад-Өмнөд Солонгосын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ийм бололцоо бүрджээ.

Тэгвэл ирэх таван жилд Хятад нь гадаад ертөнцөд илүү их нээлттэй байж, стратегийн асуудлаарх харилцан итгэлцлээ бэхжүүлэн, худалдаа-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлнэ.

5. Дэлхийн засаглалын шинэ үзэл баримтлал дэвшүүлнэ

Сүүлийн гурван жилд БНХАУ-ын дарга Си Зинышн гадаад улс орнуудад 20 айлчлал хийлээ. Олон улсын элдэв асуудал зохицуулахад Хятадын оролцоо эдүгээ чухал ач холбогдолтой боллоо.

Тэргүүлэгч Си Зинышн 2015 онд АНУ-д айлчлахынхаа өмнөхөн дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулах тухай асуудлаар Америкийн “Уолл стрит” сэтгүүлд ярилцлага өгсөн.

Тэрбээр “Дэлхийн засаглалын тогтолцоог дэлхийн бүх орнууд хамтаараа байгуулж ашиглах ба ямар нэг улс дангаараа захирч гоцолж болохгүй” хэмээн хэлж билээ. “Дэлхийг ганцаараа захирах ямар нэгэн санаа сэдэл Хятадад байхгүй, хэзээ ч тийм оролдлого хийхгүй.

Олон улсын элдэв асуудал зохицуулахад Хятадын оролцоо эдүгээ чухал ач холбогдолтой боллоо. 

Харин дэлхийн эдийн засгийг удирдахад идэвхтэй оролцоно, ерөнхий ашиг сонирхлын өргөн хүрээг хамарсан бүлэг байгуулж, Хятадын саналыг харгалздаг байхад хүчин чармайлтаа төвлөрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө гүйцэтгэх үүргээ дээшлүүлнэ хэмээн ХКН-ын Төв Хорооны 18 дахь удаагийн сонгуулийн V бүгд хурлын тогтоолд тэмдэглэжээ.

6. Хятад улс олон улсын үйл хэрэгт илүү их үүрэг, хариуцлага хүлээнэ 

Хятадын их Цагаан хэрэм бол дэлхий дээрх хамгийн том батлан хамгаалах байгууламж юм. Бусдаас өөрийгөө тусгаарласан Хятадын хуучин бэлгэ тэмдэг хэмээн гадаадын зарим улстөрчид үздэг бол харин одоо Цагаан хэрмээс холгүйхэн хурдны гүүрэн зам тавигдаж, нийслэлийн төвийн бүсийг АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт болсон Яныдиху нууртай холбосон нь өнөөгийн Хятад нь “Цагаан хэрмийн сэтгэлгээ”-г түүх болгон үлдээж, асар том гүүр босгон буйг илтгэн харууллаа.

“Давосын форум” хэмээн жил бүрийн эхний сард Швейцарь руу нүд бэлчээдэг байсныг аажуухан эргүүлсээр “Боаогийн форум” гэдэг рүү хүн ардыг залчихсан гэдгийг мэдэрч болно. 

Хятад улс цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд “Эбола”, “Зика” вирусын эсрэг тэмцэлд оролцож, шинжлэх ухаан техник, боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин гэх мэт олон чиглэлээр бусад улс орнуудад тусламж үзүүлж байна.

Ийнхүү зургаан том өөрчлөлтийг бид, дэлхийн бүх орон 2020 он гэхэд үзэх болж таарлаа. Тэр үед Хятадад 70 сая хүн ардыг ядуурлаас гаргасан байна, хүн ам нь 1.4 тэрбумд хүрсэн байна гэж үздэг.

Хятад нь дэлхийн эдийн засгийн удирдлагад идэвхтэй оролцох бүү хэл, хэрэг дээрээ эдийн засгийн талаар дэлхийг удирдах үүргээ аажмаар, гэхдээ лав хийж байгааг бид харж байна. “Давосын форум” хэмээн жил бүрийн эхний сард Швейцарь руу нүд бэлчээдэг байсныг аажуухан эргүүлсээр “Боаогийн форум” гэдэг рүү хүн ардыг залчихсан гэдгийг мэдэрч болно.

Гэтэл саяхнаас “Зуны Давос-Далянь” гэгчийг Хятадын боомт хот руу чиглүүлчихлээ. БНХАУ-ын Хайнань мужийн Боаод зохиогддог ‘ Азийн төлөөх Боаогийн форум”-д оролцогчдын түвшин, жин улам нэмэгдэж, тэнд Давос шиг ярьдаг, хөөрдөг, мэтгэлцдэг биш харин ч бодитой асуудал шийддэг болж хувирлаа.

2016 оны хавар уг уулзалтын хүрээнд “Ланьцан-Меконг мөрний хамтын ажиллагааны орнууд”-ын удирдагчдын анхдугаар уулзалт тохиов.

Меконг мөрний дагуух таван улсын удирдагчид болон Хятад, Балба, улмаар Литва, Бельгийн Ерөнхий сайд нар, Индонезийн Дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын Шадар сайд бөгөөд Төлөвлөлт, сангийн сайд, ОХУ-ын Шадар сайд нар тэрхүү арга хэмжээнд нь оролцож байв.

“XIII таван жилийн төлөвлөгөө”, “Зургаан гол өөрчлөлт”, “Зам ба бүс”, “Боаогийн фо-рум” гэх энэ бүх нэр томьёо нэг цогц стратегийн бодлого болж Хятадын эргэн тойронд ил далдаар нөлөөлж байгаад хэргийн учир орших болов уу.

Ойрын хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлтийг 6.5-7 хувьд хүргэж, ажил эрхлэлтийг тогтворжуулна. Хэрэглээний үнийн өсөлтийг гурван хувиас хэтрүүлэхгүй. Хот суурин газарт 10 сая ажлын байр бий болгоно. Төсвийн алдагдлыг гурван хувьтай байлгана. Мөнгөний нийлүүлэлт 13 хувьд барина.

Ойрын хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлтийг 6.5-7 хувьд хүргэж, ажил эрхлэлтийг тогтворжуулна

Нөхөн олговрын тусгай санд нэг триллион юань төвлөрүүлж, ажлын байраа алдагсдыг дэмжинэ. Улсын төсөвт таван триллион юанийн хөрөнгө оруулалт суулгаж өгнө. Аливаа байгууллагын эрчим хүчний хэрэглээг 3.4 хувиас дээш хэмжээгээр бууруулна.

Орон сууцны зургаан сая хороололд сэргээн засварлах ажил хийнэ гэсэн зорилтууд Хятадын Засгийн газрын албан ёсны баримт бичигт дурайж байна.

Үүнээс үзвэл эдийн засагт нь хүндрэл бэрхшээл, итгэл найдвар зэрэгцэж, гэхдээ итгэл найдвар хүндрэл бэрхшээлээсээ давах төлөвтэй.
Энэ утгаар авч үзвэл хөрш орнууддаа Хятад нь эдийн засгийн нэн тааламжтай хамтын ажиллагаа, туслалцаа санал болгож чадахгүй ч юм шиг.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан буй. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай нягт уялдаатай гэдгээр хятадын улстөрчид үүнийгээ тайлбарладаг.

Гэхдээ Хятадын эдийн засаг “хатуу газардалт” хийхгүй гэсэн амлалтаа хэлэхээ мартахгүй. Яагаад гэвэл Хятадын зах зээлийн чадавх маш их, ард түмний бүтээлч чанар шавхагдашгүй гэдэг тайлбар дагалдана.

Иймээс эдийн засагтаа реформ хийгээд л байвал зах зээлийн өөрийнх нь амьдрах хүч, ард олны бүтээлч боломжууд дэмжигдээд байх нь тэр. Хятадад “шинэ хөдөлгөгч хүчнүүд” буй болж байгаа тухай ярьсаар.

Ирээдүйн хэдэн арван жилд хэрэгжүүлэх хамгийн гол ажил нь “Шинэ хэлбэрийн хотжилт” ...

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширсан ч хангалттай олон ажлын байр бий болгож, 2015 онд 13 сая хүн ард хотуудад шинээр ажлын байртай болж, үйлчилгээний салбар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар өссөн гэхчлэн баримт эшлэхээ хятадууд мартахгүй.

Хятадын эдийн засгийн хөгжлийн “New normal” гэгч нэр томьёо шинээр гарч ирсэн нь бас анхаарал татдаг. Хүрээлэн буй орчинд ээлтэйгээр хэрэгжүүлэх ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухайд тэгж хэлж байх шиг.

Ирээдүйн хэдэн арван жилд хэрэгжүүлэх хамгийн гол ажил нь “Шинэ хэлбэрийн хотжилт” байх ба дунд зэргийн чинээлэг нийгэм байгуулчихсан байх 2020 онд энэ нь бүрэн төлөвшөөд хэрэгжиж байх аж.

Хятадын Засгийн газрын “New normal” бодлого нь “ясаа хугалан өвтгөж” буйтай адил хүнд шийдвэр бөгөөд аль болох гадаадад нээлттэй, байгальд ээлтэй, гэхдээ шударга хамтын ажиллагаа байх болтугай гэсэн ерөөлийг Сөүлийн албаны нэг хүн хэлсэн нь онож хэлсэн үг биз ээ.

x