ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Угандагийн эрх баригчид “порно илрүүлэгч” машин худалдаж авчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Угандагийн ерөнхийлөгч Ёвери Мусевени 2014 онд ижил хүйстнүүдийн эсрэг хууль баталж байгаа нь

2014 онд Африкийн Уганда улсын парламент анти-порнографийн хууль баталж “Угандагийн нийгмээс порнографийг устгана” гэсэн уриа дэвшүүлснээр гар утас, компьютер дээрээ ийм төрлийн материал хадгалсан хүнийг 10 хүртэл жил шоронд хорихоор болсон юм.

Тэгвэл саяхан Угандагийн ёс зүйн сайд Симон Локодо тус улсын засгийн газар Өмнөд Солонгосын компаниас “порно материал илрүүлэгч” машин $88,000-аар худалдан авч байгаа тухай орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Уг систем нь ирэх сард Угандад суурилагдах гэнэ.

Яаж ажиллах талаар мэдээлэл байхгүй байгаа ч сайдын хэлснээр дээрх ид шидтэй машин нь хүмүүсийн хувийн төхөөрөмжин дээрх порно агуулгыг илрүүлэх, хянах чадвартай байх ажээ.

Ёс зүйн сайд өмнө нь тус улсын телеком операторуудыг порно эх сурвалжууд руу нэвтрэх боломжийг хаахыг шаардаж байсан юм.

Хуучинсаг үзэлтэй Угандагийн засгийн газар өмнө нь ижил хүйстнүүдийн эсрэг хууль гэгчийг мөн баталж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар 2014 онд хүчингүй болгож байжээ.

Хэдийгээр тус улсад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүд байдаггүй ч ийнхүү порно материал илрүүлэх техникт олон арван мянган ам.доллар зарцуулж байгаа нь олон нийтийг гайхшруулж байна.

 

Эх сурвалж: Quartz