Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны Токиогийн Зуны Олимпийн наадамд ТАВАН ТӨРӨЛ нэмэгдэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр буюу Лхагва гарагт санал хураалтаар 2020 оны Токиогийн Зуны Олимпийн наадамд шинээр нэмэгдэх спортын таван төрлийг тодруулжээ.

Эдгээр төрлүүд нь бэйсбол, скэйтборд, серфинг, каратэ, климбинг (авиралт) болж байна.

ОУОХ-ны гишүүд 100 хувийн саналаар Токиогийн наадмыг зохион байгуулагчдын санаачилсан эдгээр таван төрлийг Олимпийн наадамд оруулахыг дэмжжээ.

ОУОХ-ны дүрмээр наадмын зохион байгуулагчид нь доод тал нь нэг төрлийг нэмж оруулах санал гаргах эрхтэй юм. Гэхдээ өчигдрийн нэмсэн таван төрөл нь зөвхөн Токиогийн Олимпийн наадамд хэрэгжих аж.

Үүний үр дүнд 18 тэмцээн болон 474 тамирчин Токиогийн наадмын хөтөлбөрт нэмэгдэж нийтдээ 33 төрөлд 11,000 тамирчин өрсөлдөхөөр болж байна. Ердийн тохиолдолд энэ тоо нь 28 төрөл, 10,500 тамирчнаар хязгаарлагддаг юм.

 

Эх сурвалж: Time.Com

 

Зураг
6 | 2 цаг