2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
15:00
S28
16:00
S28
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
23:00
S26
-1°
00:00
S26
-2°
01:00
S26
-3°
02:00
S26
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үе үеийн мэргэд АЗ ЖАРГАЛЫГ ингэж тодорхойлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 21
iKon.MN

 

  • “Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм” Гаутама Будда, МЭӨ 500 оны үед Энэтхэгт амьдарч байсан.
  • “Бүх төрлийн болгоомжлол дотроос хайраас зүрхшээх болгоомжлол нь жинхэнэ аз жаргалд хамгийн хор хөнөөлтэй” Бертран Рассель, 1800-аад оны эхэн үед амьдарч байсан.
  • “Хүч чадал нэмэгдэж эсэргүүцлийг давах үеийн тэр мэдрэмжийг аз жаргал гэнэ” Фридрих Ницше, XIX зууны сүүлээр амьдарч байсан.
  • “Их зүйлийг хүсэх биш, бага зүйлд сэтгэл ханах чадвараа хөгжүүлэх нь аз жаргалын нууц” Сократ, МЭӨ 450 оны үед Грект амьдарч байсан.
  • “Аз жаргалд хүрэхийн тулд бусдаас хамааралгүй, зөвхөн өөрөөсөө хамаарах бүхнийг хийж чадсан хүн аз жаргалтай амьдарч чаддаг” Платон, МЭӨ IV зуунд Грект амьдарч байсан.
  • “Аз жаргал зөвхөн биднээс хамаардаг” Аристотель, МЭӨ 300 оны үед Грект амьдарч байсан гүн ухаантан.
  • “Хүслээ гүйцээх бус, хүслээ хязгаарлаж сурснаар би аз жаргалаа олж авсан” Жон Сюарт Милль, 1806 онд төрсөн.
  • “Хүн төрөлхтөнд хайрласан хамгийн том хишиг бол бидний гарт байгаа, бидний хүрч чадахуйц зүйлс. Ухаантай хүн байхгүй зүйлийг мөрөөдөхгүйгээр өөрт ноогдсондоо аз жаргалтай байж чаддаг” Сенека, МЭӨ IV зуунд Испанид амьдарч байсан.
  • “Хэрвээ чи гутарч байвал өнгөрсөн үед амьдарч байна. Хэрвээ чи түгшиж байвал ирээдүй цагт амьдарч байна. Хэрвээ чи жаргалтай байвал өнөөдрөөрөө амьдарч байна” Лао Цзы, МЭӨ 600 оны үед Хятадад амьдарч байсан гүн ухаантан.
  • “Бидэнд хэмжээлшгүй их боломж бүрэн буй. Өөрийгөө ойлгож ухаан бодлоо цэгцлэх шиг сайхан мэдрэмж хаа ч үгүй” Мэнз, МЭӨ 350 оны үед Хятадад амьдарч байсан гүн ухаантан.
  • “Амьдрал бол шийдэх асуудал биш, харин туулах ёстой бодит байдал” Сорен Киеркгаард, XIX зууны эхэн үеийн гүн ухаантан.
  • “Аз жаргал яг эрвээхий шиг. Хөөх тусам чамаас зугтан одох бол анхаарахаа болиход мөрөн дээр чинь өөрөө ирж суудаг” Хенри Дэвид Тороу, 1817 онд АНУ-д төрсөн.

 

 

Эх сурвалж: Business Insider

 

x