ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны АРВАНХОЁР ДАХЬ тохирол

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 19
www.ikon.mn
Зураг зураг

НӨАТ-н сугалааны аранхоёр дахь тохирол өнөөдөр /2016.06.19/ 19:30 цагаас болж, 9,246 азтан тодорлоо.

Үүнд 8,307 хүн 20 мянган төгрөг, 845 хүн 100 мянган төгрөг, 82 хүн 500,000 төгрөг, 11 хүн дөрвөн сая төгрөг, 1 хүн 20 сая төгрөг хожсон юм. Харин Супер шагнал болох 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн сугалаанд тавдугаар сарын 01-нээс 31-ны хооронд хэвлэгдсэн 9,230,542 баримтыг оролцуулжээ.

Азын дугаар: 54826899

Супер шагналын дугаар: 12803350

ЖИЧ: 20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.

Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.