Барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг "Барилга Эм Эн" ХХК-ийн судалгааны албанаас 2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар УБ хотын орон сууцны түрээсийн үнийг судлан авч үзжээ.
1 өрөө орон сууцны хувьд түрээсийн үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 325 мянган төгрөг байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 487-492 мянган төгрөг байна.
2 өрөө орон сууцны хувьд 405–720 мянган төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа бол Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт өндөр үнэтэй байна.
Харин 3 өрөө орон сууцны түрээсийн үнэ дүүргүүдэд харьцангуй ялгаатай 500-1,050 мянган төгрөгийн хооронд байна. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 500 мянган төгрөг , Баянгол, Баянзүрх дүүрэгт 650-700 мянган төгрөг, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 935-1,050 мянган төгрөг байна.
Орон сууцны түрээсийн үнийн өөрчлөлт, дүүргээр
/Төвийн 6 дүүргийн орон сууцны түрээсийн 2016 оны 1-р улирлын үнийн дүнг 2015 оны 3-р улирлын дүнтэй харьцуулан үнийн өөрчлөлтийг дүүрэг тус бүрээр харууллаа./
Орон сууцны түрээсийн үнэ Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-23%-иар буурсан үзүүлэлттэй байна.
2 өрөө орон сууцны түрээсийн хувьд СБД-ийн дундаж 720.6 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бөгөөд харин энэ дүн нь өнгөрсөн онтой харьцуулахад 5% өссөн дүн юм ажээ. Хамгийн бага үнэ СХД-т 405.8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 16% буурсан дүн юм.
3 өрөө орон сууцны хувьд СБД-т 1,049.4 мянгөн төгрөг, ЧД-т 1,037.4 мянгөн төгрөг байгаа нь бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр дүн юм. Гэвч энэ дүн нь СБД-ийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22%, ЧД-ийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13%-иар тус тус буурсан дүн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Барилга үл хөдлөх хөрөнгийн судалгааны тайлан 2016”-аас авах боломжтой. www.sudalgaa.barilga.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!