ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг Хатан хааны нэрэмжит уралдаанд оролцоно

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Breeders’ Cup морин уралдаанд түрүүлж байсан Монгол улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг Английн хатан хааны нэрэмжит уралдаанд оролцохоор болжээ.

Ирэх Мягмар гарагт Их Британий Беркшир дэх Рояал Аскот морин тойруулгад болох King’s Stand Stakes уралдаан түүний дараагийн олон улсын томоохон арга хэмжээ болох аж.

Нэг километр орчим зайнд уралддаг уг уралдаан Викториа Хатан хааны үе буюу 1860 оноос Рояал Аскотод зохион байгуулагдаж ирсэн гэнэ. Анх 3.2 км зайнд уралддаг байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод 1860 онд анх удаа замыг богиносгон нэг километр зайнд уралдуулж байжээ.

“Mongolian Saturday”-ийг уяж байгаа алдарт уяач Э.Ганбат уралдааны эхний гурван байрт багтах тооцоотой байгаагаа яриад энэ завшааныг ашиглан 90 насны сүүдэр зооглоод байгаа хатан хаан Элизабеттэй уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Уг тэмцээний шагналын сан нь 6.5 сая фунт стерлинг буюу 9.2 сая ам.доллар гэнэ.

“Mongolian Saturday” нь цэвэр англи цусны, зургаан настай хүлэг юм байна.

 

Эх сурвалж: DailyMail.Co.Uk