Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Herbalife компани “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна

ikon.mn
2016 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүр манай оронд уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн тэмцээнийг Herbalife Монгол компани хоёр дахь жилдээ ивээн тэтгэх болсноо зарласан байна.

Энэхүү арга хэмжээ нь хэдэн арван мянган хүнийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын томоохон наадам болон тэмдэглэгддэг юм. Энэ жилийн арга хэмжээ 2016 оны 6 дугаар сарын 4-ны автомашингүй өдөр зохион байгуулагдах бөгөөд Herbalife компани нь марафон гүйлтийн Шим тэжээлийн Албан ёсны Ивээн тэтгэгчээр ажиллаж, мөн 10км-ийн гүйлтийг өөрийн нэрэмжит гүйлт болгон ивээн тэтгэх юм.

Чингисийн талбайгаас гараагаа эхэлж, мөн бариандаа ордог энэхүү арга хэмжээ нь жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж хүрээгээ тэлсээр, мэргэжлийн нэртэй тамирчид төдийгүй мөн бүх насны сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдаан тэмцээн хэдий нь болжээ. Тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Herbalife компани нь Албан ёсны шим тэжээлийн түнш болон ивээн тэтгэгчийн хувьд 21 км, 42.2 км-ийн зайн уралдааны замд тамирчдын хүч чадлыг уургийн батончикаар сэлбэх юм.

Herbalife компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд  уриалж байгаагаараа бидний үйл ажиллагааны чиглэлтэй давхацдаг тул энэхүү сайхан арга хэмжээний Шим тэжээлийн албан ёсны түншээр хоёр дахь жилдээ ажиллах болсондоо бид их баяртай байгаа. Өнгөрсөн жил маш олон хүмүүсийг хамарч амжилттай зохион байгуулагдсан. Энэ жил бүр  ч их өргөн дэлгэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.

Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон 2015”-д 18,085 хүмүүс албан ёсоор оролцсон юм байна.

Марафон гүйлтийг Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга А.Болдмаа:

“Энэ жил залуучуудын маш олон байгууллагууд, их дээд сургуулиуд гүйлтэд оролцохоор саналаа ирүүлсэн байгаа. Энэ оны хувьд өнгөрсөн жилийн оролцогчдын тоон амжилтыг эвдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Биеийн тамир, спортоор хичээллэдэг сонирхогчид болон мэргэжлийн тамирчид 5км, 10км, 21км, 42км зайд өөрсдийн тэсвэр тэвчээрийг сорин уралдана. Herbalife компани нь хамгийн олон оролцогчтой гүйлтийн нэг болох 10 км-ийн уралдааныг өөрийн нэрэмжит болгон ялагчдад компанийн тусгай шагналаар шагнах болсон юм байна.

Herbalife компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн: 

“Бид энэ жилийн марафонд оролцож байгаа бүх хүмүүс, түүний дотор манай бие даасан 500 гишүүддээ идэвхтэй оролцож, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна” гэв. 

Herbalife компанийн тухай


Herbalife нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн бүтээгдэхүүнийн чиглэлээр мэргэшсэн олон улсын компани юм. Herbalife компани 1980 онд АНУ-ын Лос Анжелес хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг юм.

Herbalife компани шим тэжээлийн тэнцвэржүүлсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, энэ чиглэлээр мэдлэг олгох үйлчилгээ үзүүлж, эрүүл хооллох дадал зуршлыг өөртөө төлөвшүүлэх, жингээ хянах, эрүүл, идэвхтэй амьдрах хүсэл эрмэлзлийг харилцагч, үйлчлүүлэгч нарт төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлэх замаар таргалалт болон хооллолтын буруу зуршилтай тэмцэхэд нь хүмүүст тусалдаг юм. 

Өдгөө нэгэнт батлагдаж, түгээмэл дэлгэрсэн хоол орлуулах уургийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад Herbalife компани анхдагч нь байсан бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд тулгуурлан бүтгээгддэг юм. Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд чанартай бөгөөд биеийн жинг зохицуулахад үр дүнтэй болох нь Хүнс Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос), Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Өмнөд Солонгос), Калифорнийн Их Сургууль (АНУ) зэрэг дэлхийн олон орны их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд явуулсан клиникийн туршилтаар батлагдсан юм байна.

Herbalife компани спортын арга хэмжээ, тамирчид, дэлхийн Хөлбөмбөгийн Клубуудыг ивээн тэтгэдэг. “Улаанбаатар марафон” болон “Эрчим” Хөлбөмбөгийн баг нь Herbalife компанийн биеийн тамир, спортыг ивээн тэтгэдэг үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн билээ. Илүү мэдээлэл авахыг хүсвэл Herbalife компанийн асарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.