Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК ТОП 100 аж ахуй нэгжийн зургаадугаарт эрэмбэлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газар хамтран 2001 оноос жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг билээ. 

Энэ жилийн шалгаруулалт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт дөрөвдүгээр сарын 27-нд болж АПУ компани 2015 оны “ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖ”-ийн шилдэг аравт шалгарч зургадугаарт эрэмблэгдлээ. 

ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар  хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуй нэгжийн улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзан дүгнэжээ.

AПУ компани 2015 онд 893 ажилтан, ажиллагсадтайгаар улсад 124 тэрбум төгрөгийн татвар төлж, сүүлийн 5 жилийн хугацаанд 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа юм.

Мөн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, борлуулалтын сүлжээндээ 7,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2015 онд хувьцаа эзэмшигчиддээ 5 тэрбумийн ноогдол ашиг тараасан. 

 

АПУ компанийн үйл ажиллагааны бодлого нь компанийн засаглалыг бэхжүүлэх, хүнээ хөгжүүлэх, олон улсын шилдэг технологийг нутагшуулах, ноу-хауг нэвтрүүлэхэд чиглэгддэг.

Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд хүний хөгжлийг дэмжих, өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд бодит үр дүнгээ өгсөөр байна.

www.apu.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.