Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаан Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд эхэллээ.
Энэ удаагийн Бага хурлаар Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх аж.
Яг одоо МАН-ын Бага хурлын ирц 73 хувьтай, Бага хурлын гишүүдэд сургалт зохион байгуулах ажил хаалттай явагдаж байна.
Сургалтын дараа Бага хурал түр завсарлаж МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Ингээд Бага хурал дахин хуралдаж МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!