Хятадад Монгол хэлний яриаг унших, синтез хийх систем бүтээжээ
Хөх хотын Өвөр Монголын Их сургууль өнгөрсөн Пүрэв гарагт Монгол хэлний яриаг таних (speech recognition), синтез хийх (synthesis) анхны системийг хөгжүүлснээ зарласан байна.
Уг хоёр системийг тус сургуулийн Компьютерийн сургуулийн Монгол хэлний мэдээлэл боловсруулах технологийн лабораторид бие даан бүтээсэн гэжээ.
Яриаг таних систем нь олон улсын deep-learning технологийг ашиглаж бүтээсэн бөгөөд Монгол өгүүлбэрийг 90-ээс дээш хувийн нарийвчлалтай ойлгож чадаж байгаа аж.
Харин синтез хийх систем нь машины яриаг ойлгомжтой, бодит мэт сонсогдохуйц болгох хамгийн орчин үеийн технологийг ашиглаж байгаа гэнэ.
Дээрх хоёр системийг амжилттай хөгжүүлсэн нь Монгол хэлийг технологийн хөгжилтэй зэрэгцүүлж авч явахад том дэвшил болсныг судлаачид онцолжээ.
Эх сурвалж: China Daily
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

