ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН
Араб түмний МЭРГЭН ҮГС
iKon.MN
Хүн төрөлхтний нэгэн томоохон үндэс угсаатан болох Араб хүмүүсийн мэргэн сургааль үгсээс хүргэж байна.
- Хэлэх үгс чинь чимээгүй сууснаас илүү гарахааргүй бол яриад хэрэггүй
- Арслангаар удирдуулсан хонин сүрэг, хониор удирдуулсан арслангуудаас хүчтэй
- Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь хоёр дахь алдаа болно
- Ухаантай хүн нүд ирмэхэд ойлгодог бол тэнэгүүд цохиулж байж ойлгодог
- Ухаантай эмэгтэй эр хүнд хэлсэн үг бүртээ чихэр нэмж, эр хүнээс сонссон үг бүрээс давсыг нь шүүж чаддаг
- Нэг чухал туршлагаас долоон ухаалаг зарчим төрдөг
- Салхи хэзээ ч завины хүссэн зүгт үлээдэггүй
- Дутагдалгүй найз хайсан хүн ганцаар хоцордог
- Хөдлөхгүйгээр цаг хугацааг ойлгох боломжгүй
- Ялалт хүнд ямар боломж байгааг харуулдаг бол ялагдал түүний үнэ цэнийг мэдрүүлдэг
- Хааж чадахгүй хаалгыг битгий нээ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
