Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Топ модель” шоуг Монголд бүтээх эрхийг Боловсрол суваг телевиз авчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

CBS Studios International компани “America’s Next Top Model” шоуг зохион байгуулах лицензийг Монгол улсын Боловсрол суваг телевизэд өгсөн байна.

Монголд цацагдах хувилбарт оролцогчид нь 16 цуврал нэвтрүүлгийн туршид “Top Model” титмийн төлөө өрсөлдөх гэнэ.

Уг шоуны франчейзинг  хийх эрхийг 100 гаруй орны зах зээлд олгосон байдаг ба 20 орчим ялгаатай хувилбар болж бүтээгдсэн байдаг аж.

“Шоуны тухай мэдээ Монголын загвар өмсөгчид, загварын агентлагууд, телевиз үзэгчдийн дунд хэдийнээ тархсан байгаа” хэмээн Боловсрол суваг телевизийн гүйцэтгэх продюсер Г.Ханхүү мэдэгдэлдээ дурджээ.

Тэр “Анх удаа уг шоу Монголд бүтээгдэх гэж байгаа тул манай баг хамт олон амжилтанд хүргэхийн тулд ихээхэн хичээж байгаа” гэсэн байна.

“America’s Next Top Model” шоу анх 2003 онд АНУ-д гарч байсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард сүүлийн шоу нь дуусах хүртлээ 22 удаа бүтээгджээ.

Энэ оны хоёрдугаар сараас Viacom-ын харьяанд байдаг VH1 сувагт шилжиж 14 цувралтайгаар шинэчлэгдэн гарахаар болсон байна.

Шинэ хувилбарт Тайра Бэнкс хөтлөгч хийхгүй бөгөөд гүйцэтгэх продюсерийн үүрэг гүйцэтгэхээр болжээ.

 

Эх сурвалж: RealScreen.com