ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн контентоор төрөлжсөн “ASIAN BOX” суваг нээгдлээ

ikon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн зах зээлд телевизийн салбар улам бүр хүрээгээ тэлж нийгмийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн контент үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Энэхүү жишгийг даган Монголын телевизийн салбарт нэгэн шинэ суваг нээлтээ хийлээ.

Азийн улсуудын кино урлаг болон бусад салбарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй дамжуулж үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай контентуудыг хүргэх зорилттой “Asian box”киноны төрөлжсөн суваг ийнхүү үзэгч та бүхэнтэй учран золгож байна.

Энэхүү сувгаар БНСУ, Япон, БНХАУ гэх мэт кино урлагийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудад бүтээгдээд Азид төдийгүй Европын улс орнуудад цацагдаж үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кино уран бүтээлүүдийг хүргэхийн сацуу Азийн улс орнуудын соёл заншлыг харуулсан сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх юм. 

 

Киноны төрөлжсөн хэмээх тодотголтой тус сувгаар олон төрлийн киноноос гадна гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх Солонгос, Хятад хэлний алсын зайн сургалтуудыг цацах учир гадаад хэл сурах, хилийн чанадад амьдрах зорилготой хэн бүхэнд ихээхэн ач холбогдолтой хөтөлбөрүүд болох юм.

Гадаадад сурах хүсэлтэй хүмүүст тухайн орныхоо соёл, ёс заншлыг сайтар судлах шаардлага бий болдог. Тиймээс үзэгчдэдээ зориулан

Азийн соёл урлаг, дуу хөгжим, ёс заншлыг таниулан мэдүүлэх зорилготойгоор төрөл бүрийн хоол хийх арга, хоолны соёлын талаар сонирхолтой нэвтрүүлгүүдийг долоо хоног бүр бэлтгэн хүргэнэ. 

 

Мөн Азийн орнуудад дуу хөгжим, урлаг соёлын салбар өдөр ирэх тусам өргөжин хөгжиж дэлхийн түвшинд эн зэрэгцэн өрсөлдөж байгаа билээ.

“Asian box”суваг ч тэдний тоглолт, дуу клип, шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулж үзэгчдийнхээ эрэлтэд нийцүүлэхээр шуурхай ажиллаж байгаа юм. 

“Asian box”суваг дөрөвдүгээр сарын 4-нд албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд энэхүү сувгийг юнивишний 809, скаймедиагийн 24, Сансар HD-ийн 309, MNBC-ийн 45, DDISH-ийн 42, Сансар MDHS-ийн11, Нэшнлийн 59-р сувгуудаар тус тус хүлээн авах боломжтой.

Бүх насны үзэгчдэд зориулсан контентыг хамгийн өндөр чанартайгаар албан ёсны эрхтэй танд хүргэх суваг бол “Asian box”.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг