Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эдийн засгийн төв хотуудад орон сууцны эрэлт нэмэгдэж байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгийн шилдэг мэдээ мэдээллийг 
Ремакс Монголиа танд хүргэж байна.
Эх үүсвэр: Форбес 

Хятадын эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг төв болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл дахин хурдацтайгаар өсч, Шанхай, Шеньжин, Сужоу хот болон Бээжингийн зарим газарт орон сууцны үнэ тэнгэрт хадаж байна.

Хэдийгээр Хятадын Засгийн Газрын орон сууц худалдан авалт дээрх хориг болон хязгаарлалт сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээрээ сул байгаа бөгөөд орон сууц худалдан авагчдын тоо Жэй Эл Эл-ийн Стивен Маккордын хэлснээр яг л “усан онгоцноос хоцрох вий” гэж айсан мэт огцом ихэссэн байна.  

Жэй Эл Эл-ийн Судалгааны хэлтсийн дарга, Жое Зоу “Тус зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид улам өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь сүүлийн арван жил дэх хамгийн хурдацтай өсөлт юм” гэсэн байна.

Орон сууцны эрэлт хэрэгцээ нь энгийн нэгэн дамын наймаачдын орлогоо ихэсгэх гэсэн арга төдий бус харин дэлхий ертөнц дахинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол анхаарлыг татаж буй шинэ үнийн хөөсрөлт, ирээдүйд бий болох боломжит зах зээлийн уналттай адил бодит бөгөөд хүмүүсийн амьдрах газраа хайх жинхэнэ хэрэгцээнээс үүдэлтэй юм.

Энэхүү зах зээлд нийлүүлэгдэх бүтээгдэхүүн цөөхөн ч эдгээр хотуудад оршин суухыг хүссэн орон сууц эрэгчдийн тоо үлэмж их болсон. ХҮН

БҮХЭН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТӨВ БОЛСОН ГАЗАРТ АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА гэж Зоу тайлбарласан байна.

Хятадад орон сууц өмчилнө гэдэг нь үнэн хэрэгтээ соёлын нэг төрлийн хэрэгцээ бөгөөд орон сууцыг хэн нэгэнтэй хамтран өмчлөх, орон сууц түрээслэх, хөлслөх гэдэг нь маш доод түвшнийх ба тийм ч тааламжтай зүйл биш гэж үздэг байна. Гэтэл Швейцарь болон Германд орон сууц түрээслэх нь худалдан авахаас эдийн засгийн хувьд хамаагүй хэмнэлттэй гэж үздэг учраас нийт иргэдийнх нь 45-65% нь түрээсийн байранд амьдран суусаар байгаа юм.

Хятад орон бол дэлхий дээрх иргэдийн орон сууц өмчлөлийн түвшингээр хамгийн өндөр үзүүлэлттэй орон бөгөөд тэдний энэхүү соёл нь эцэг эхээс үр хүүхдүүдэд дамжсаар Хятадын орон сууц худалдан авагчдын тоог улам нэмэгдүүлж байна.

Шинэхэн хосуудад зориулан орон сууц худалдан авах явдал нь нэг төрлийн гэр бүлийн зан үйл юм. 

Хятад Улсад орон сууцтай болох нь гэрлэлтийн урьдач нөхцөл гэж үздэг бөгөөд энэ нь гэрлэхээр төлөвлөж буй залуу хүмүүст болон тэдний гэр бүлийнхэнд маш хүнд дарамт болдог. Хятадад жил бүр нийт 13 сая хосууд хуримаа хийдэг бөгөөд тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үргэлж орон сууц худалдан авагчдын эрэлт асар ихээр нэмэгдсээр байдаг гэсэн судалгаа бий.

Энди Ротмэний хэлсний дагуу ХЯТАД УЛСАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ГУРВАН ОРОН СУУЦ ТУТМЫН НЭГ НЬ УДАХГҮЙ БОЛОХ ГЭЖ БУЙ ШИНЭХЭН ХОСУУДЫН ГЭРЛЭЛТЭД ЗОРИУЛАГДСАН БАЙДАГ АЖЭЭ. 

Шинэхэн хосуудад зориулан орон сууц худалдан авах явдал нь нэг төрлийн гэр бүлийн зан үйл юм. Гэрлэх насны хүмүүс нь дунджаар гуч дөхсөн, өөрсдөө орон сууц худалдан авах чадваргүй хүмүүс байх бөгөөд ихэвчлэн эцэг эхүүд нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхөд тусалдаг байна. 

Жэй Эл Эл-ийн Стивен Маккорд “Хятад улсад эд хөрөнгийг үе дамжуулан өвлүүлэх явдал нь барууны орнуудтай адил бөгөөд залуу хүмүүс гэрээсээ явахдаа эцэг эхийнхээ орон сууцыг өвлөн авахаасаа илүү өөрсдийн өмчлөлийн орон сууцтай болдог” гэсэн байна. Гэсэн хэдий ч нийгэмд эцэг эхчүүд нь өөрсдийн үр хүүхдийг насанд хүрэх үед тохирох хань ижил олох, тэдний орон сууцыг бэлдэх явдал нийгэмд түгээмэл байдаг бөгөөд энэхүү дарамт нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх бодит эрэлтийг улам бэхжүүлдэг байна. 

Санаа зовсон эцэг эхчүүд хүүхдээ таван нас хүрэх үед л нуурын эргээс байшин худалдаж авдаг бөгөөд үр хүүхдэдээ “ЧИ ИРЭЭДҮЙД ГЭРЛЭХДЭЭ ЭСВЭЛ САЛАХДАА ЭНЭ БАЙШИНД АМЬДРАХ БОЛНО” гэж хэлдэг хэмээн Сужоу хотын анагаахын оюутан, Коди Чао хошигнон хэлсэн байна. 

Хятад улсад орон сууц нь нийгмийн давхаргыг тодорхойлох хамгийн том бэлэг тэмдэг бөгөөд энэ нь тус улсын хамгийн гол сэдэв болж байна. Өмчилж буй орон сууцных нь үнэ, хэмжээ, байрлал зэрэг нь тухайн хүний нийгэм дэх байр суурийг тодорхойлох гол зүйл бөгөөд Америк улс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ам уралдан ярьж буйтай адил Хятадууд орон сууцны үнийн хэлбэлзлийн тухай мөн ам уралдан ярьцгааж байна. Хятад улсын ихэнх хүмүүс өөрсдийн хотын янз бүрийн бүсүүдэд байрлах орон сууцны ойролцоо үнийг мэдэж байдаг нь энгийн нэгэн үзэгдэл бөгөөд өөрсдийн өмчилж буй орон сууц, түүний байршлын үнийн зэрэглэлээс хамааран нийгэмд үнэлэгддэг байна. 

“ОРОН СУУЦ БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ ОРОН СУУЦ БИШ ЮМ, УЧИР НЬ ОРОН СУУЦ ЧИНИЙ НЭР ТӨРИЙГ БИЙ БОЛГОДОГ ЮМ”хэмээн Хятад Улсын Гуандон дүүрэгт байрлах Ордос Кангбашид хоёр орон сууцны өмчлөгч, оршин суугч Иен Кюншин хэлсэн байна. 
Орон сууц худалдан авах хүсэл нь нийгмийн статусаа илтгэх нэг чиглэл болдог бөгөөд энэ нь орон сууцаа сайжруулах маш их хэмжээний эрэлтийг бий болгодог -  ихэнхдээ дунд болон дээд давхаргын иргэдийг нэг эрин хүрэхгүй хугацаанд бий болгосон улсуудад энэ нь илүү зонхилдог. 

Үүнээс гадна орон сууцны эрэлт нь хөдөө орон нутгаас хотруу шилжин суурьшигчдаас ихээхэн хамаардаг байна. Хятадын хотуудад оршин суугчдын тоо сүүлийн 10 жилд 25%-р өссөн ба 2030 он гэхэд жилдээ дундажаар 20 сая хүн ам хотуудад нэмж 1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр эдгээр хөдөө орон нутгаас шилжин суурьшигчид хотын хамгийн гайхалтай А зэрэглэлийн бүсийн байрнуудад ирэхгүй ч хаа нэгэн газар орон сууц худалдан авсаар л байна.

Уг хүн амын хэсэг бүлэг нь Хятадын хямд үнэтэй,  хоёрдагч болон түрээсийн орон сууцны зах зээлийн хамгийн том идэвхижүүлэгчид бөгөөд цаашлаад хотод орон сууцанд оршиж буй иргэдийн эдийн засгийн хувьд болон орон сууцаа шинэчлэх гол баталгаа болж өгдөг байна.

Карлос Гаррига- ийн сонинд; хөдөө орон нутгаас хотруу шилжин суурьшил нь “ХОТЫН ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ЦААШЛААД ЭНЭ НЬ ХЯЗГААРЛАГДМАЛ ГАЗАР,  ХЯЗГААРЛАЛТЫН ХУУЛЬТАЙ НЭГДЭН ОРОН СУУЦ БОЛОН ГАЗРЫН ҮНИЙГ ӨСГӨЖ БАЙНА” хэмээн мэдэгдсэн бөгөөд “энэ нь нийт хотын орон сууцны болон газрын үнийн өөрчлөлтийн 3/2-г эзэлдэг байна” хэмээжээ.

Хэдийгээр дахин зах зээл нь сайжирч байгаа Хятадын орон сууцны салбарт “хөөс” үүсч байна хэмээн шуугьж байгаа ч бодит эрэлтийг үүсгэж,  үнийн огцом өсөлтийг бий болгож буй орон сууц худалдан авагчид байсаар байна. 

Вэйд Шэфэрд “Хятадын сүнсэн хотууд”-ийн зохиогч. 

Та бүхэн үл хөдлөх хөрөнгийн талаархи хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллийг тогтмол авч байхыг хүсвэл манай Ремакс вэб сайт болон фэйсбүүк пэйжнд нэгдээрэй.

www.remax.mn
https://www.facebook.com/REMAX-Mongolia-1644376715782123/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.