Хувийн сургуулиудын НЭГДҮГЭЭР ангийн ТӨЛБӨР, БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Хувийн бүрэн дунд сургуулиудын элсэлт хавар эхэлдэг. Тэгвэл эрэлт ихтэй, олонд танигдсан сургуулиудын зарим нь элсэлтээ аваад дууссан бол зарим нь элсэлтээ яг одоо авч байна.
Ингээд зарим хувийн бүрэн дунд сургуулийн 2016 оны нэгдүгээр ангийн жилийн сургалтын төлбөр болон бүртгэлийн мэдээллийг хүснэгтээр хүргэе.
|
Сургуулийн нэр |
2016 онд нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл |
Нэгдүгээр ангийн нэг жилийн төлбөр |
|---|---|---|
|
Хобби
|
Бэлтгэл ангийн бүртгэл дууссан. /2016 оны гуравдугаар сарын 16-н хүртэл/ |
7 сая төгрөг |
|
Шинэ Монгол
|
Бэлтгэл ангийн бүртгэл дууссан. /Гуравдугаар сарын 28, 29, 30, 31-нд/ |
4 сая төгрөг |
|
Олонлог
|
Тавдугаар сар хүртэл бүртгэнэ. |
4.5 сая төгрөг |
|
Гёте
|
Дөрөвдүгээр сарын 22-ныг дуустал бүртгэнэ. |
4.5 сая төгрөг |
|
Орчлон
|
Дөрөвдүгээр сарын 18-н хүртэл бүртгэнэ. |
10 сая төгрөг |
|
Улаанбаатар Элит
|
Есдүгээр сарын 1-н хүртэл |
9.9 сая төгрөг |
|
Сант |
Хугацаа заагаагүй |
6 сая төгрөг |
|
British School of Ulaanbaatar |
Зургаадугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. |
11 мянган ам. доллар |
|
International School of Ulaanbaatar |
Монгол хүүхэд авахгүй. /Учир нь Монгол, гадаад хүүхэд 60/40 харьцаатай байх ёстой бөгөөд Монгол хүүхдийн тоо гүйцсэн/ |
18 мянга 658 ам. доллар |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
