Польш, Норвегийн усан спортын холбоо ОХУ, Беларусийн тамирчдын эрх сэргээх шийдвэрийг эсэргүүцэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн усан спортын холбоо (World Aquatics) дөрөвдүгээр сарын 14-нөөс ОХУ болон Беларусийн тамирчдын эрхийг сэргээх болсныг Европын зарим орнууд эсэргүүцэж эхэлжээ.

Энэ шийдвэрийг зарласны дараа өнгөрсөн Баасан гарагт Польшийн усан спортын холбоо өөрийн нутагтаа ямар нэг тэмцээн зохион байгуулахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн бол Норвегийн усан спортын холбоо мөн ийм шийдвэр гаргаж байгаа аж.

Уг шийдвэрийн талаар тус холбооны тэргүүн Като Братбакк Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа "Бидний шийдвэр тодорхой. Орос, Беларусийн тамирчид насанд хүрэгчдийн болон залуучуудын тэмцээнд оролцох эрхтэй тохиолдолд бид ямар ч олон улсын тэмцээнийг хүлээж авахгүй" гэж онцолжээ.

К.Братбакк үргэлжлүүлээд Нордик буюу Скандинавын орнуудын хэмжээнд энэ шийдвэр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэрбээр ирэх долоо хоногт хөрш орнуудтайгаа уулзалт хийх бөгөөд энэ үеэр гаргасан шийдвэр нь Дэлхийн усан спортын холбоонд нөлөөлнө гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Reuters