Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Түрээсийн орон сууцны сугалааг ЦАХИМаар явуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулж, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/, Барилга Хот Байгуулалтын Яам /БХБЯ/, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг 4-р сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. 


Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлэгт ангилж 3-р сарын 21-30-ний өдрийг дуустал бүртгэлээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ.

Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн юм гэж Төрийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.