• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

72 цагийн УСТГАЛЫН АРД

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 31
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Нэгэн оюутан 72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эмийг ойр ойрхон ууснаас болж сарын тэмдэг нь байнга алдагддаг болсон тухайгаа ярилаа. Түүнийг эмчид үзүүлэхэд жирэмслэлтээс хамгаалах эм уусан уу, эсвэл үр зулбуулсан уу гэж асуужээ.

Оюутан жирэмслэлтээс яаралтай хамгаалах 72 цагийн эмийг хэдэн cap дараалан уусан тухайгаа эмчид ярьсан байна. Уг эмийг дур мэдэн тун хэтрүүлэн хэрэглэвэл олон сөрөг нөлөө үзүүлдэгийг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулдаг. 

Жирэмслэлтээс хамгаалах постинорыг уг нь эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой байдаг.

Гэвч манай бүсгүйчүүд үл ойшоосоор. Жирэмслэлтээс хамгаалах постинорыг уг нь эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой байдаг. Постинор нь өндгөн эсийн боловсрох явц болон үр тогтолтыг дарангуйлах үйлчилгээтэй эм юм.

Гэхдээ эмчийн зааврын дагуу уусан тохиолдолд бодисын солилцоо болон гормоны зохицуулалтад үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага. 
Гэтэл манай эмэгтэйчүүд уг эмийг жилд олон удаа хэрэглэснээс өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, цус алдах зэрэг эрсдэлтэй тулгардаг байна.

Ийм эрсдэлд орсноор эмэгтэйн биеийн эсэргүүцэл сулрах, цус алдах, аливаа өвчин даамжрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн элэг цөсний өвчтэй, жирэмсэн, өсвөр насны, чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд энэ эмийг уухыг олон улсад хориглодог аж.

ДЭМБ-ын зөвлөснөөр постинор эмийг зургаан сард ганцхан удаа л уух заавартай. Гэтэл эмийн сангуудад хэн дуртай нь худалддагаас болоод охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болжээ.

Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах эмийн сангаар орж, уг эмийг худалдан авч байгаа хүмүүсийн талаар бүртгэл хөтөлдөг, эсэхийг лавлахад эмийн санч Д “Тийм зүйл байхгүй. Хүмүүс өөрсдөө л сураглаж ирдэг. Постинор эмийн борлуулалт ер нь боломжийн сайн байдаг” гэсэн хариулт өглөө.

Антибиотикийг дэлхийн олон оронд жороор олгодог байтал манай улсад тийм зохицуулалт байхгүй. Үүний дараа орох хяналтгүй зарагддаг эм нь 72 цагийн дотор ууж жирэмслэлтээс яаралтай хамгаалах постинор, прегнон, мадонна орно. Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлнэ гэж эрүүл мэндийн салбарынхан байнга ярьдаг ч амьдрал дээр биеллээ олсон нь тун ховор. 

Иймд жирэмслэлтээс хамгаалах постинор эмийн худалдан авагчдын талаар эмийн сангууд бүртгэдэг болмоор байна. Жишээлбэл, иргэн Б төдөн оны тавдугаар сард постинор эмийг худалдаж авсан гэсэн цахим бүртгэлийг эмийн сан бүр хөтөлдөг болчихвол энэ замбараагүй хэрэглээг хязгаарлах боломж бүрдэнэ.

Тухайн иргэн гурван сарын дотор уг эмийг дахин худалдаж авахаар эмийн санд очвол өмнөх баримтыг нь харуулж, та зургаан сарын дараа л дахин хэрэглэх боломжтой гэсэн шаардлага тавьж, татгалздаг болгох хэрэгтэй байна.

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгд-мэл бодлогын салшгүй хэсэг” хэмээн заасан ч хэрэгжилт нь тун тааруу. Байшингийн булан бүрт үүдээ нээсэн эмийн сангууд иргэдийн хүссэнийг эмчийн жор шаардахгүйгээр өгөхийн зэрэгцээ, шинээр импортоор оруулж ирсэн эмээ давхар сурталчлаад амжина. 

Энэ мэт хяналтгүй байдлаас болоод олон иргэн эрүүл мэндээрээ хохирдгийг эмч нар хэлдэг.

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм, үр зулбуулдаг эмийг хэрэглэснээс болоод олон эмэгтэй эрүүл мэндийн асуудалтай болсон талаар эмч нар хэлж байлаа.

 Жирэмслэлтээс хамгаалах постинор эмийн худалдан авагчдын талаар эмийн сангууд бүртгэдэг болмоор байна.​ 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан нас насны төлөөлөл болох 500 эмэгтэйн дунд жирэмслэлтээс хамгаалах ямар арга хэрэглэдэг талаар судалгаа явуулжээ. Уг судалгаанд оролцсон 16-26 насныхны эмэгтэйчүүдийн 49 хувь нь жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм хэрэглэдэг гэж хариулжээ.

Харин 32 хувь нь cap бүр уудаг эм, есөн хувь нь гурван cap тутам тариа тариулдаг, 10 хувь нь лаа хэрэглэдэг гэж хариулсан байна. 72 цагийн эм буюу постинор уудаг хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа нь судалгаанаас анзаарагджээ. Харин 27-36 насныхны 30 хувь нь cap тутам уудаг эм, 28 хувь нь 72 цагийн дотор уудаг эм, 21 хувь нь лаа, 21 хувь нь гурван сарын дотор тариа тариулдаг гэж хариулав.

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмийг худалдан авсан хүмүүсийг бүртгэдэг болъё

Жирэмслэлтээс хамгаалах эм ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн үү гэсэн асуултад судалгаанд оролцсон 500 эмэгтэйн 259 нь тийм гэж хариулсан байна. Энэ хүмүүсийн 33 хувьд нь дотор муухайрах, 20-д нь цус алдах, 18-д нь толгой өвдөх, 12-д бие сульдах шинж тэмдэг илэрсэн байна.

Мөн ярилцлагаар судалгаа явуулсан хүмүүсийн зарим нь таргалсан, ходоод өвддөг болсон хэмээн хариулжээ. Иймд 72 цагийн дотор уудаг эм жирэмслэлтээс хамгаалах “шалгарсан” арга биш төдийгүй ямар их сөрөг үр дагавартай байдгийг эмэгтэйчүүд ойлгон, ухамсарлах нь чухал байна.

НЭГ АСУУЛТ

-Бид 72 цагийн дотор ууж жирэмслэлтээс хамгаалах постинор эмийн талаар эмэгтэйчүүдийн эмч нараас асуулаа.

ХҮҮХНҮҮД ПОСТИНОРЫГ БАЙНГЫН ТҮРГЭН ТУСЛАМЖ МЭТЭЭР ОЙЛГОХ НЬ БУРУУ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэг:

-Постинор бол нөхөн үржихүйн түргэн тусламж юм даа. Гэхдээ энэ эм бол жирэмслэлтээс хамгаалах арга биш. Би энэ эмийг хэрэглэж, жирэмслэлтээс хамгаал гэж зөвлөдөггүй. Жирэмслэлт явагдах гэж байсан үйл явцыг таслан зогсоодог гээд үзэхээр нэлээд хүчтэй эм л дээ.

Гормоны их өндөр тунтай эм болохоор өндгөвчний үйл ажиллагааг зохиомлоор хямраадаг. Зарим хүнд байнга цус алдах шинж тэмдэг илэрдэг.

Эмэгтэйчүүд сарын тэмдгийн хуанлиг зөв бөгөөд тогтмол хөтөлдөг байх ёстой. Хүүхнүүд энэ эмийг байнгын түргэн тусламж мэтээр ойлгож хэрэглээд байна.

Энэ бол маш буруу. Өндгөвч өндгөн эс боловсруулах гээд л байнгын үйл ажиллагаатай явж байхад гэнэт дундаас нь зохиомол үйл хэрэглэчихээр яаж эрүүл байх вэ.

Гормон бол цусанд ороод бүх эрхтэн системд нөлөөлдөг учраас маш болгоомжтой хандах ёстой. Гормоны найрлагатай эм уусан эмэгтэйн цус зургаан cap болж байж цэвэршинэ. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дотор цусанд гормоны агууламж байж л байдаг.

ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭВЭЛ САРЫН ТЭМДЭГ ХЯМАРЧ, ДААВРЫН ТЭНЦВЭР АЛДАГДДАГ

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга:

-Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм гэж эмэгтэйчүүд яриад байдаг юм. Хэд хэдэн төрлийн нэршлээр оруулж ирдэг л дээ. Дааврын бэлдмэл өндөр тунгаар агуулсан эм учраас жилд дээд тал нь 1-2 удаа л ууж хэрэглэх ёстой.

Гэтэл манай эмэгтэйчүүд хяналтгүй хэрэглээд байна. Замбараагүй хэрэглэвэл сарын тэмдгийн хямрал үүсгэж, дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Постинор эмийг худалдах бүрт эмэгтэйчүүдийн эмч нар сөрөг нөлөөний талаар ярьдаг.

Өрхийн эмч нар хүртэл өвчтөндөө байнга зөвлөдөг байх.

Дааврын бэлдмэл өндөр тунгаар агуулсан эм учраас жилд дээд тал нь 1-2 удаа л ууж хэрэглэх ёстой. 

Олон улсын байгууллагын тусламжаар өрхийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, бэлгэвч өгдөг шүү дээ.

Тэндээс жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, бэлгэвч авах боломжтой. Гэвч манай эмэгтэйчүүд тэгдэггүй. Заавал эрсдэлтэй зүйлийг л сонгоод байдаг. Нөгөө талаар үйлчлэгч, сувилагч, эх баригч, эмийн санч нар дур мэдэн эм хэрэглэх зөвлөгөө өгдөг. Ийм зүйл байж болохгүй.

ПОСТИНОР, ПРЕГНОН ЗЭРЭГ ЭМИЙГ ОЙРХОН ДАВТАМЖТАЙГААР ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

Эмэгтэйчүүдийн хавдрын эмч Б.Оюунбилэг:

-Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм буюу постинор, прегнон зэрэг эмийг эмчийн хяналтгүй ууж болохгүй. Сүүлийн жилүүдэд энэ эмийг буруу, ойрхон давтамжтайгаар хэрэглэснээс болоод эмэгтэйчүүд өндгөвчний өвчтэй болж байна.

Жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг ойрхон давтамжтай ууснаас болоод сарын тэмдэг алга болох, эсвэл удаан хугацаагаар ирэх шинж тэмдэг илрэхээс гадна киста буюу уйланхайтай болгодог.

Ямар ч эмэнд гаж нөлөө бий. Гол нь эмчийн хяналттай, заавар, зөвлөмжийнх нь дагуу хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа оюутнууд жирэмслэлтээ зохицуулж чадахгүй байна. Үүнээсээ болоод эрүүл мэндээрээ хохирдог.

Постинор, прегнон зэрэг эм нь дааврын өндөр агууламжтай байдаг учраас ойрхон давтамжтайгаар удаан хэрэглэвэл хоргүй хавдар үүсгэдэг. Эмчийн заавар, жороор хэрэглэх ёстой эмийг зүгээр л ашгаа бодоод хяналтгүйгээр борлуулдаг. Эмийн хэрэглээнд цаг алдалгүй хяналт тавихгүй бол хүмүүс эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
127
Зураг
ХАРАМСАЛТАЙ
18
Зураг
ГАЙХМААР
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
101 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
nuuts ohin [66.181.185.35] 2024/7/21
Juremsen uydee uuval zgr bolov uu
0 | 0 Хариулах
Asuult [66.181.161.20] 2023/3/7
72 tsagiin emiig dawhar uutsn vr dvntei boluu e
44 | 29 Хариулах
Зочин [66.181.161.104] 2022/12/2
Хэрвээ 72 цагийн эм уугаад 4 5 хоногийн дараа бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болвол ахиад 72 цагийн эм уувал зулбах болов уу туслаач гуйя
37 | 170 Хариулах
zip [192.82.85.14] 2022/4/4
72tsagiin 2shirxegtei emee uuxdaa xoorond ni 24tsagiin zaitai uuchilaa em uilchlex bolov uu
24 | 13 Хариулах
Pul [103.140.11.23] 2022/8/20
Hi cmd vilcilsen vv
28 | 14 Хариулах
Зочин [202.126.88.141] 2021/7/27
bambu bolicoe
0 | 2 Хариулах
Заочин [202.126.88.141] 2021/7/27
bambu boliocee
0 | 1 Хариулах
lyla gs [202.126.88.141] 2021/7/27
bambu bolioce
0 | 5 Хариулах
bambu [202.126.88.141] 2021/7/27
bambu boliocee
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.74] 2021/7/21
Эм уусаны дараа хөх хөндүүрлэж болох уу
5 | 12 Хариулах
Зочин [106.102.142.181] 2020/12/27
hi bi odoo 18t anh hvntei untxdaa xamgaaltgui oocn ygd 72 tsagiin em uusgd 1 xongiin daraa dooshoo jooxn tsus garsn ene ymap ucipt um bl xelj ugc tuslc
53 | 280 Хариулах
Zochin [202.126.89.206] 2022/9/1
Bi bas 72tsagiin en uugd hdhn honhimu daraa biynii yum irsn tgd neg Sar ungruud Odoo minii biynii yum irehgv yum 72tsagiin em uuhaar sarin tmdgiin moclg aldagdh uu 72tsagiin em her naidwrtai we test awj vzhd 1zuraas l bsn
14 | 4 Хариулах
Zochin [66.181.161.26] 2020/12/13
Прегнон гэдэг эмийн эхний 1 ширхэгийг уугаад 2 цаг болж бна. Биед ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй ээ. Энэ нь зүгээр үү?
66 | 119 Хариулах
zochin [66.181.161.125] 2020/10/20
14 honogiin zavtai hergeltsen ym aa gaigu bolvu
70 | 85 Хариулах
Зочин [202.72.242.141] 2020/10/14
72 цагын эмийг сард 2 удаа уусан. Одоо биений юм ирэх цагтаа ирэхгүй байх юм ? хэвийн үзэгдэл үү
19 | 10 Хариулах
Zuwlumj [202.126.89.5] 2020/10/17
Sariin temdegiin hem aldagdana . Jild 2 udaa l uuh zaalttai . Bitgii ih hergel. Bvr vrgvi bolgoh sorog noloo gardag. 72 tsagiin em bol jiremsleltees hamgaalah arga bish.
0 | 0 Хариулах
Solongo [66.181.161.46] 2020/11/10
72 tsagiin em uusnii daraa jiremselsen vv
4 | 18 Хариулах
Zochin [202.126.89.206] 2022/9/1
Harine yadg yum bol?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.159] 2023/3/13
72 цаг эмийг 2 дараалан уугаад одоо сарын тэмдэг ирэхгүй 2 сар болж байна тестээр үзхээр 1 зураас гараад байх юм зүгээр болов уу
0 | 0 Хариулах
зочин [66.181.191.43] 2020/9/9
anh udaa hamgaalltgvi belgiin haritsaand orood 72 tsagn em uusan jirmsn bolohoos sergiilj chdah bolow uu?
1 | 26 Хариулах
Yuki [202.126.88.209] 2023/6/11
Tiim naidwartai em bish shvv
0 | 0 Хариулах
Zuvlumj [202.21.100.222] 2020/6/25
Manaihaan iim huchtei emiig emch bolon zaavriin daguu hereglej baildaa. Zunduu gaj nuluu baidag,. Jildee deed tal ni 2 udaa l heregleh bolomjtoi ene 2 gedeg ch gsn ayultai buguuud ih. 2 udaa hereglehde dood tal ni 6sariin zaitai baih estoi. Iim huchtei em Urgui bolgoh ch magadlaltai shdee zambragiu hereglevel. Ydaj internet neteer sudaljiildaa.Ene apterkiin humuus zambragui zarah ymaa yanadaa yana
7 | 2 Хариулах
Asuult [66.181.161.26] 2020/5/28
Sar hvreegvi jiremsen hvn 72tsagiin em uuwal yah we vr zulbah ayultai yu
0 | 33 Хариулах
Хахиулт [66.181.161.112] 2020/5/31
Бэлгийн хахьцаас орсноос хойш 72 цагийн дотор л хэрэглэдэг байгаа шүү тэрнээс хойш хэрэглээд үр дүнгүй аа харин эмийн гаж нөлөө бол мэдээж өөрт чин нөлөөлнө.
0 | 29 Хариулах
Туслаач [66.181.161.55] 2020/3/21
2sarn dotor 3udaa uusn odo ywal deeruu sarn temdeg maani huren ungtei ired bna helj uguuc
5 | 121 Хариулах
Зочих [202.126.88.183] 2021/1/15
Тгд өөрийнх чинь зүгээр болсон уу
0 | 14 Хариулах
Aaa [66.181.161.27] 2021/2/11
helj ugch tuslaach
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.115] 2019/11/3
72tsagiin emiig 6hongiin zaitai 2r uutsanchin sariin temdeg ni 7hongiin zaitai ireed bna odoo yh we? Bas tsus garaad tolgoi owdood bna ymar arga hemjee awhuu Anhnaasan iim gej medsen bol
20 | 144 Хариулах
helj ugj tuslaac [103.26.193.5] 2019/9/19
72 tsgiin emiig uusan 6dah hnogoos dooshogo tsus aldaad 4 hnoj bn yah ystoi ve helj ugj tuslaaac humuuse unheer cuhal
21 | 79 Хариулах
Zochin [66.181.161.109] 2020/9/11
Jiremsen bolson tohioldold tsus garahgui bizdee manaihaan helj ugch tuslaach
0 | 0 Хариулах
Сар [202.126.89.157] 2019/8/7
gaduur tawih ved jiremsen boloh bolmjtoi yu belgiin haritsaand orsnii daraa hezee shalgawal batlgaatai hariu garah be medeh hvn bwl yaraltai helj tus bolooch:pray::type_1_2::pray::type_1_2::pray::type_1_2:
1 | 50 Хариулах
zochin [202.55.188.84] 2019/8/29
bolomjtoi. 5-7 honogin dra shalgaj uzvek batalgaatai hriu grna
0 | 30 Хариулах
Зочин [66.181.176.62] 2019/6/11
72 цагийн эм хэдэн цагийн дотор үйлчилдэг юм бол уучхаад өглөө нь үзсэн 2 зураастай хэвээрээ байх юм.
16 | 73 Хариулах
Зочин [139.5.217.199] 2019/6/16
72 цагийн эм заримдаа уусан хэр нь жирэмсэн болох үе байдаг
24 | 60 Хариулах
зочин [202.21.119.230] 2020/12/8
72 цагын эм уугаад жирэмсэн болсон тохиолдолд урагт ямр нэгэн гаж нөлөө бий юу
0 | 9 Хариулах
zochin [123.240.89.138] 2019/4/10
sain bnu neg zuil todruulya hichnen bolkuch gsn im bn aa 72 uuchaad margashn ahiad hamgalttgui higed dotorn tawisn bol bas jiremsleh undur bolomntoi bgad bga tegher ahiad uuj bolhuu? eswel emin uilchlel margashnch bas noloolhuu?
52 | 194 Хариулах
Зочин [103.212.119.34] 2021/3/1
emee uusan boluu yu blsnbe ndd bs tohioldood
2 | 0 Хариулах
Zochin [180.92.3.180] 2019/4/4
72n tsagiin emiig uusnii daraa 5,6n honogoos ni nojtei tsus garaad bhiin ene ymar uchirtain boloo yaj bga gsen vg bol hariulj ogooch
3 | 75 Хариулах
Зочин [128.199.212.142] 2019/4/4
miniih bs tgj bn. Yagd bgn boloo -_-
1 | 7 Хариулах
Зочин [202.126.89.167] 2020/5/2
zulbaj bgn shinj l de yrunhiidu
0 | 11 Хариулах
Ариука [66.181.161.42] 2021/5/27
Адилхан шинж тэмдэг илрээд байна нөжтэй цус гараад
0 | 0 Хариулах
zochin [203.23.49.153] 2023/1/9
tsus garha yaj boliulsan be ymr negen em hergelsnu helj ugch tuslaach
0 | 0 Хариулах
Nandia [66.181.179.101] 2019/3/25
72 tsagiin emiig heregleed vrgvi bolson hvn baigaa bolowuu
51 | 27 Хариулах
Зочин [202.9.42.157] 2019/2/10
Контра 72 гэж эм ямар вэ
7 | 1 Хариулах
Зочин [202.9.42.157] 2019/2/10
Котра 72 гэж эм ямар нэг сөрөг нөлөөтэй юу
14 | 0 Хариулах
Болор [66.181.160.113] 2018/9/21
Би энэ эмийг олон удаа уучихсан юмаа тгд сарын тэмдэг ирэхгүй бхын яах вэ хэлж өгч туслаач
114 | 69 Хариулах
Zochin [202.126.89.206] 2022/9/1
Miniih bas irehgvi yum yaahwe jirmsn bolsn gsn uguu ta odoo jirmsn bolsnu zvgr bsnu?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.224] 2018/9/8
Эмийн сангийн борлуулагч нарт:Наад Новшийн 72цагийн эмээ борлуулахдаа та өмнө нь хэзээ уусан бэ гэж нэг удаа асуугаад борлуулж байгаачээ Эмээ борлуулж байгаа бол эмэгтэй хүний эрүүл мэнд огт падгүй юу............................
12 | 32 Хариулах
hii [202.21.100.222] 2020/6/25
yg unen
1 | 0 Хариулах
Hvmvvs [66.181.161.116] 2018/5/19
72tsagiin emiig uusnii daraa axaid belgiin hartsaand hamgaaltgvi orwol yh we
68 | 225 Хариулах
Zaya [66.181.161.98] 2018/11/14
Yah bol
30 | 33 Хариулах
honey [66.181.160.35] 2018/4/7
Энэ прегнон гэдэг эмиыг ойрхон 2 уучихсан юмаа тэгээд биений юм ирэхгүй байхын эсхүл жирэмсэн болсон юм боловуу
45 | 146 Хариулах
Зочин [66.181.161.72] 2021/5/23
яасан бэ
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.115] 2018/2/17
Насанд хүрээгү хүн 1 л удаа уувал яах бол
30 | 63 Хариулах
Зочин [122.201.22.55] 2017/8/3
yun debil yum bicheed bainaa, postinor-iin zaavar deer n bienii yumnii neg muchlug dotor dahin uuj bolohgui gesen baidag shde, 6n sard neg bish!! sain sudalj baij article bichij bai l daa, 2rt - 72 tsagiin emiig (angliar morning after pills) zuvhun 16 hureegui tohioldold emchiin bichgeer zaavraar emiin sangaas avdag busdaar UUR YAMAR CH HUGJSUN OROND BURTGEL HIIJ YAVDAGGUI, YAVJ TER HOID BILU URD SOLONGOSIIN KOMMUNIST NIIGEMDEE OCHIJ AMIDAR DEBIL SETGUULCHEE
7 | 20 Хариулах
Зочин [103.212.117.143] 2017/9/12
Naad emnees chn bolj olon emegteichuud ondgovchnii ovchtei nolj bn gj emch hun hurtel heleed bn
14 | 0 Хариулах
Sandra [103.212.116.108] 2018/3/26
chi tiim belted yum bol angli hel deer unshaarai 6 sard 1 l udaa urgent case gsen bna lee shvv Plan B medicine gj nerlesen bsan bainga hereglesenees bolood mongold hichneen hvn vrgvideld orj bgaa gdegiig mdeh yum uu? Ih medegch guia
3 | 7 Хариулах
зочин [139.5.219.254] 2017/7/8
72 цагийн эмийг бэлгийн хавьталд орсныхоо дараа уучихсан.жирэмсэн болчихгүй байгаа.
68 | 170 Хариулах
zochin [45.117.32.4] 2016/12/15
bi bas ene emiig uusanldaa. tgd uusanii daraa barag hagas sar garui dooshoo tsus garaad bainaa. odoo yah ystoi we helj ogch tuslaach
16 | 66 Хариулах
zochin [203.23.49.153] 2023/1/9
yaj tsus garha boliulsan be ymr negen em uusanu helj ugch tuslaach
0 | 0 Хариулах
Зочин [202.131.7.34] 2016/4/6
Elbegeegiin moon ajillagaa
8 | 3 Хариулах
bagsh [103.57.93.78] 2016/4/3
Naadah jin gamshigiin hemjeend ojsn bn shtee, uugad jiremsn boltson n medeej eruul huuhed garahku. Uneheer aimar emegteichuuded j ymar j oilgoltku.
0 | 0 Хариулах
Зочин [121.100.143.125] 2016/4/3
Яагаад хормой султай энэ тэр гэж тэнэгтээд бгаан. Хүний амьдралд хүүхэдтэй болох болоогүй үе, боломжгүй үе гэж бна шд. Зөвхөн хормой султнууд уудгийн биш шд. Тэгээд дээр нь эмчийн заавраар уудаг гэж мэдэхгүйн бна. Нз нөхөд ах дүү эгч нараасаа сонсож бсын бна авая гэхээр ямар ч эмийн сангийнхан хэдэн ч удаа бсан өгдөг гэсэн. Тэр мэрийгээ зохицуулах хэржгтэй шд. Мэдээлэлээ сайн түмэнд түгээгээч
16 | 0 Хариулах
Сайханб [27.123.214.91] 2016/4/2
Замбараагүй [хориотой үг] хормой султай хүүхнүүд л байнга ууж байгаа.хохь нь гэхээс өөр юу гэхэв
5 | 11 Хариулах
Зочин [126.233.80.90] 2017/2/24
Erguu mal yum daq
0 | 0 Хариулах
[хориотой үг] [66.181.185.237] 2017/7/13
chi muu uhsen atsaa meddiin, hun amitand huchinduulsn ch yumuu yaasn ch baij bolno bzde huuhedtei bplohod belen bish ch yumui, hunii amidraliig medehgui baij dandaa ooriihoo buzar omhiirson amidraliin ontsgoos yum buhniig hardag , chi l tegj zawharsan ywdaltan dund amidardag hureeluulsen yum bgaz hun neeree oor ooriiho hemjeend l setgene duugai vaih gazar duugai baij sur erguu mine
7 | 0 Хариулах
Ариук [202.9.40.253] 2016/4/1
эмч дээр очиж эм бичүүлж авч бна гэж сонсоочгүй юм бна,очсон ч эмч нар нь элдвээр ярих биз арчаагүй нтр гээл.ер нь хувь хүний ухамсрын асуудал ш дээ нөхөртэй эсвэл бнга хавьталд ордог хүнтэй мөртлөө хүүхэд төлөвлөөгүй бгаа бол мөчлөгийн эм цаашлаад спраль нтр гээл аргууд бгаашд тэгэж бхад 72 цагийн эмийг ойр ойрхон уудаг хүмүүс бол замбараагүй хормой султай байнгын хүсээгүй хавьталд ордог эмэгтэйчүүд л гэсэн үг ш дээ.Өөрсдийн балиар завхай зайдан зангаасаа болж үргүй болчоод хэнээс юу нэхэмжлэх гээд бгаан
1 | 4 Хариулах
Зочин [126.233.80.90] 2017/2/24
Chi tiim shan amitan uu bodood uzeerei Hun hunii amidral uurr chi yamar amidraltaig hench medehgui Uuruu yamar oligtoi amitan bolood l huniig ingej bodoj bh we de huurhii burhan iweeg
3 | 0 Хариулах
Цолмон [202.70.46.236] 2016/4/1
Жирэмслэлтээс хамгаалах эм гэж нэрлэхээ хамгийн түрүүнд болих хэрэгтэй. Энэ чинь жирэмслэлтийг таслан зогсоох үйлчилгээтэй болохоос хамгаалах зориулалттай бэлдмэл биш!!!! Тэгээд өөртөө хайртай байцгаа л даа бүсгүйчүүд ээ!
4 | 0 Хариулах
Зочин . Т [121.100.143.67] 2016/4/1
Би энэ эмийг 48 цагийн дотор 2 ыг уусан би жирэмсэн болцон бсан яагаад тэгсэн юм бол. Надад сөрөг юм юу ч мэдэгдэхгүй бгаа.
2 | 27 Хариулах
Зочин [202.131.247.138] 2016/4/1
би бас уусан хэрнэ жирэмсэн болцон
3 | 27 Хариулах
Zochin [103.212.119.36] 2016/9/11
Sain bnu? Bi bas 72 tsagiin hamgaalah em uusan bolovch jiremsen bolchihjee. Uragt her hor nuluutei bdag bol? Medsen zuil bval huvaaltsaarai, pls. Teeh esehee shiideh gd, hetsuu bna.
2 | 106 Хариулах
хай [59.153.115.92] 2017/9/17
Bi bas ene emiig uusan yadag boloo.uragt nuluu bi yu?
3 | 9 Хариулах
зочин [66.181.160.35] 2018/4/7
Энэ эмийг би бас уусын тэгээд юм ирдэггүй болсон гэсэн үгүү
1 | 10 Хариулах
зочин [192.168.102.9, 202.70.34.98] 2016/9/9
Жирэмсэн болчихоод хүүхдээ төрүүлбэл яах бол? Надад мэдээлэл өгөөч
4 | 28 Хариулах
Зочин [153.227.173.82] 2017/3/5
Уугаад жирэмсэлсэн бол урагт нөлөө байсан талаар мэдсэн үү
1 | 15 Хариулах
irgen [150.129.141.221] 2016/3/31
unshlaa er ni bol huwi hvn uuruu uurtuu hairtai bh heregtei tegj gemeen zasrah blohoos zuwhun emiin san hyazgaarlah bolomjgvi .1.hereglegch haan geh. 2.awahaa hurwel uur hvnii ner deer awch bj bolno 3.mongolchuud bid bolku ee gej helheer oilgohuu geed tsag hugatsaa bvgdiin hvch ikh orno boluu
1 | 1 Хариулах
Зочин [203.91.115.44] 2016/3/31
зулбуулдаг эмний үр нөлөө
0 | 0 Хариулах
minjee [203.91.115.44] 2016/3/31
ulabuuldag em ym
0 | 1 Хариулах
999 [49.0.154.9] 2016/3/31
ер нь бол аливаа зүулд тухайн хүн өөрөө л их няхуур хянамгай байж гэмээ нь туайн хүн эрүүл байх уу эс байхуу гэдэг нь шалтгаална. гэхдээ эмийн худалдаанд хяналт тавих хэрэгтэй, тэр тусмаа хүчтэй эмнүүдийг,эмчийн жороор олгодог байх хэрэгтэй мөн энэ тал дээр эмийн сан бас бүртгэл явуулах нь зөв байх
1 | 0 Хариулах
Зочин [202.179.8.6] 2016/3/31
хүнийг ичээж айлгах гэж байгаа юм шиг бүртгэл хөтөлж яах гэсэн юм? зүгээр эмчийн албан ёсны жорын хуудсаар өгдөг болчвол болоо юм биш үү? Сэтгүүлч нар гэж өөрийн бодлоо хүнд тулгасан эргүү дуракууд байх юмаа. Зүгээр мэдээллээ л өг. сэтгүүлчийн бодол хэнд ч хамаагүй.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.106.107] 2016/3/31
сэтгүүлчийн бодол хэнд ч хамаагүй юм бол сэтгүүлч чиглэлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага байгаамуу тэглээ ч эрүүл мэндээ бодож л байгаа бол ичиж зовох гэдэг чинь л ёстой хэнд ч хамаагүй шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.108] 2016/3/31
Gaduur tavih, belgevch heregleh argiig songo. Zaluuchuud heterhii amia bodoh yum. Bas hen hen geltgui denduu zavaan zambaraagui belgiin havitald ordog.
10 | 0 Хариулах
Zulaa [103.229.121.78] 2016/3/31
Bi hvvge gargad udaagvi bhdaa vrgelj uudag bsaan 7 honogt 6 udaa odoo bi jiremsen bolohgvi bga
1 | 16 Хариулах
Зочин [202.9.41.108] 2016/3/31
erguu mal
6 | 11 Хариулах
chimgee [103.26.194.144] 2016/3/31
her udaan uusan be
0 | 1 Хариулах
Зочин [202.21.124.20] 2016/4/1
yaj bolohiin emlegt uzuul
0 | 1 Хариулах
Ариук [202.9.40.253] 2016/4/1
тэнэг мал вэ чи чинь харин.нөхөртэйм бол спраль тавиулаач яаж ч бодсон 72 хон цагт үр тогтлыг үгүй хийдэг эм олныг уух нь аюултай бдым бгааздээ
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.213] 2018/6/16
Yu yariad bgn be.guu blgui dee.7 Хоногт 6 удаа гэвэл чи үхсээн одоо.өөр нөхөртэй эмэгтэйчүүдийн жирэмслэлтээ зохицуулах өчнөөн эм байхад.28 ширхэгтэй 21 ширхэгтэй эмүүд бна шдээ.эргүү дух вэ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.129] 2016/3/31
Mxmm. Tegwel hussen hund n ogohoo bolichihwol yax we. 1. Uursdigoo horduulaha bolino. 2. Huseegui jiremslelt bolno tegheer abortin too ulam ehsene
0 | 0 Хариулах
Hdhdjan [211.36.159.94] 2016/3/31
Huseegui jiremsleltiig taslan zogsooh inemegdene gejiin orond hamgaalalthui, zambaraagui belgiim havitlaal bolichoochdee
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.55] 2017/8/4
belgevch uragdah tohioldol baidag gej sonsoj baisan u
2 | 9 Хариулах
111 [202.126.90.79] 2022/10/4
Урагддаг юм билээ
0 | 0
Zolo [112.72.12.24] 2016/3/31
Hetsuu yum bna le. Minii sariin temdeg aldagdaad odoo 2jil bolj bn. Tuhain ued surug ur dagavariig n helsen Bol hen tegej uuh vede emiin Sanchid orlogo orvol gj l boddog borohod hezee ch tiim iim gej tailbarladaggyi husdegchgyi
10 | 3 Хариулах
Зочин [150.129.143.144] 2016/3/31
Ishshshs, teeel huurhii emegeteichuud hohiroh yumdaa? Gantsaaraa bj bgaal jirmee bolool em uugaad yavaad bgaam shig. Erchuud bas hariutslaga huleej, yu hiij bgaagaa uhamsarlah heregtei sht.
23 | 2 Хариулах
Zochin [130.56.207.177] 2016/3/31
Gadaadad 72iig tusgailan anket bugluj emzuichtei uulzaj bj ugdug, udur bur uudag emiig bur zaaval shinjilgee egch garmonoo todorhoiluulj bj ugdug, manaih shig haa hamaagui uugaad targalj turaad yavdaggui, yer ni emegteichuudiin uvchlul, jiremsleltiin tal deer mash ih anhaaral handuuldag,
3 | 0 Хариулах
hell [202.70.33.115] 2016/3/31
em emcheer bichuulj avii geheer orhiin emch nar heterhii medleg muutai yu bichij ogj bgaga ch medehgui emch zondoo l baidag orhod uzuulehgui duuregt geeher hol yvj tsag hugtsaa ih hereg boldoh harin huviin emchid uzuulii geheer medeej 20-40 tog nemegddeg ene gajuudaliig l zasahgui bol emiin zohistoi heregleen talaar yrih hereggui bh
10 | 0 Хариулах
Энэбиш [203.91.119.154] 2016/3/31
Аргагүй шүү дээ, өрхийн эмчийн цалин гэж үчүүхэн жоохон юм тэгээд төгссөн оюутнуудыг эмч болоход бэлтгэдэг дамжин өнгөрүүлэх хэлбэртэй болсон. Тэр оюутнууддаа ч юм заахгүй суулгачихдаг. Олон хүнтэй харьцдаг тулдаа л юм сурдаг байх. Тэгээд мэдэхгүй юмаа мэдье гээд ном шагайхаар мэдлэггүйгээр нь дуудаж загинана. Би Лондонд байхдаа өрхийн эмчид нь өвчин үзүүлсэн чинь мэдэхгүй гэдэгээ бараг шууд хэлээд хамтдаа интернет ухаад суучихсан. Тэгээд л оношооо тогтоогоод дараагийн шатны эмнэлэгт явуулсан. Ямар ч бухимдах зүйл байхгүй
8 | 0 Хариулах
Зочин [202.21.106.148] 2016/3/31
Гадаадад эмийн жор бичихдээ номноосоо хар бичиж байгаа хүн сайн, харин Монголд эсэргээрээ. (номноос хараад зөв юмаа алдалгүй бичиж байна гэж боддог гэсэн) хэт туйлширч хүлээж авахгүй байхыг хүсье
7 | 3 Хариулах
duupp [203.91.115.36] 2016/3/31
emch naad emiin chini talaar medelgui yah wedee. manaihan uursduu duraara l uudag shde. emchid uzuuleed bichuulj awch bsn hun bna uu bhgui shde
7 | 3 Хариулах
зочин [64.119.27.55] 2018/5/21
Сайн. Бцгнуу 72 цагн дотр эхний шахмалаа уусмаа дараагн72 цагс гадн уусан тгд 2 хнгн дараа цус. Гард бх ymaa helj ugj. Tuslch
5 | 87 Хариулах