ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН
Нэгийг бодогдуулах Хятад түмний МЭРГЭН ҮГС
iKon.MN
- Ухаан амгалан, бие хөдөлгөөнд, сэтгэл уулын нуур мэт тунгалаг байх ёстой
- Явж байгааг бүү саатуул, ирж байгааг бүү буцаа
- Дурлавал сармагчин ч хөөрхөн харагдах, дурлаагүй бол лянхуа цэцэг ч муухай харагдах
- Нар жаргаж бүхнийг харанхуй нөмөрдөг бол шөнийг зөвхөн үүрийн гэгээ л хөөдөг
- Тэсвэр тэвчээрийн ёроолд алт хүлээж байдаг
- Ялагдал ямар үнэтэй болохыг ялалт мэдрүүлж өгдөг
- Бусдын хаалгыг нээхээсээ өмнө инээмсэглэж бай
- Бусдын өнгөрснийг бүү шүү. Учир нь чи өөрийн ирээдүйг мэдэхгүй
- Хүнд эргэлзэж байвал бүү хамтар, хэрвээ хамтарсан бол бүү эргэлз
- Муу хүн бусдаас ихийг шаарддаг, ухаантай хүн бол өөрөөсөө шаарддаг
- Ялахын тулд дайснаасаа хүчтэй болох гээд хэрэггүй, харин дайснаа өөрөөсөө сул болгохыг бод
- Залхуу хүнд туслах нь түүнийг өөрийн хүзүүн дээрээ суухад туслахтай ижил
- Ууланд суугаад гэгээрэх амархан, харин зах дээр суугаад гэгээрэх хэцүү
Эх сурвалж: Adme.Ru
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

