ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛ СОЁЛ ЦУВРАЛ: Ум хумгүй...

МОНСУДАР
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УМ ХУМГҮЙ ...

Ум хумгүй – Аливаа үйлийг яаруу тэвдүү хийх

- Энэ хэллэгийн  “УМ” гэдэг нь маанийн зургаан үсгийн эхний үсэг, “ХУМ” гэдэг нь маанийн зургаан үсгийн сүүлийн үсэг юм. Тиймээс аливаа үйлийг хийхдээ маанийн зургаан үсгийг гүйцэд  хэлэхийн завдалгүй тийм яаруу тэвдүү гэсэн утгаар хэлж энэ хэллэг үүсжээ. 

ХЭРЭГЛҮҮШТЭЙ ҮГС ...

ВААЛ – Будаа, гурил зэрэг хүнсний зүйл чийг авснаас болж тогтсон ногоовтор өнгийн хөвсгөр хөгц: ваал тогтох /хөгц тогтох/, будааны ваал /будааны хөгц/

ВАНЗ - Бөөрөнхий мах, ванзтай шөл /бөөрөнхий махтай шөл/

ГАГАЙ - Эцгийн эгч ба охин дүү нар: гагай эгч /авга эгч/

ГАДАЙ – Малгайн оройд хадсан чимэг

ГАЛУУХАЙ – Галууны дэгдээхэй

ГАНУУ – Гутлын боом

ГАРАМ – Өвдөг давсан урт түрийтэй гутал, олонгодой

ГАРЧ – Албан байгууллагын зарлага, хаалгач, гонир

ГАРЬЗ – Жорлон, асгуур

ГАСАН – Хүүхэд насандаа энгүй сэргэлэн: гасан хүүхэд /энгүй сэргэлэн хүүхэд/

ГАХИУР - Цемент

ГАЦАА – Байшин барилгыг босгоход тулгуур болгосон мод

ГАЦАР – Цонхны гулд мод, ялуу

ГАЧ – Чин үнэн: гач сэтгэл /чин үнэн сэтгэл/

ГАЧИЛ – Соёмбын гол дахь хоёр загасны хоорондох эргүүлэг *Алтан соёмбын гачил дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ /Д.Пүрэвдорж, Шүлгүүд/

УРЛАГИЙН САЛБАРЫН ШИНЭ ҮГ ХЭЛЛЭГ

ПОНАГРАМ ТАВИХ УРЛАГ. стутид дуулж бичүүлсэн бичлэгээ шууд тавин, түүнийгээ амьдаардуулж буй мэт амаа хөдөлгөн жүжиглэх

ПОПУРИ ормол.УРЛАГ. олон дууны хэсгээс нийлүүлэн найруулсан дуу    

ПРОДАКШН ормол.УРЛАГ. [анг.production] уран бүтээл туурвих хамтлаг, нэгдэл

РЕМИКС ормол.УРЛАГ. хөгжмийн найруулга

РЕПЕР ормол.УРЛАГ. [фр.repère] реп хөгжмийн хэмнэлээр дуулагч

СОЛО ормол.УРЛАГ. [анг.solo] бие даасан, ганцаараа, нэгээрээ гэсэн утгаар хэрэглэж байна

ТАТАЛБАР ЗУРАГ УРЛАГ. дүрсийг харж шууд зурах зураг …

ФЕНКЛУБ ормол.УРЛАГ. аливаа нэг зүйлийн шүтэн бишрэгчдийн нэгдэл холбоо

ФЛАШМОБ ормол.УРЛАГ. [анг.flashmob] олон тооны хүн нэгэн зэрэг хөдөлгөөн хийж бүжиглэх урлаг

ХАНДИВЫН ТОГЛОЛТ УРЛАГ. сайн үйлсийн төлөө хандив цуглуулах урлагийн одды горолцуулсан урлагийн тоглолт

ХИТ ормол.УРЛАГ. [анг.hit- цохилт]хүмүүсийн сонсох дуртай, шилдэг  
 
ЧӨЛӨӨ ТУРАН БҮТЭЭЛЧ УРЛАГ. ямар нэгэн байгууллагад хамаарахгүйгээр хувиараа уран бүтээл туурвигч

ЭТНИК ормол.УРЛАГ. [анг.ethnic] үндэсний уламжлалт хэв маягийг орчин үеийнхтэй хослуула хурлаг