ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цайны хужир гэдэс ходоодыг цэвэрлэж цус харвалтаас сэргийлдэг

МОНСУДАР
2016 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цайн хужир гэж юу вэ? 

Цайнд үйж, цайны шингэцийг сайжруулах хийгээд дотор эрхтний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг нунтаг цагаан эрдэс бодис.

Хэрэглээ: 

Хужрыг ихэвчлэн цайнд хийж уух бөгөөд ингэснээр цайны шингэц сайжирдаг. Сүүтэй цай, хар цайн алинд нь ч хийж уухад болно.

Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг. Ер нь 2 литр цайнд 0.5- 0.7 гр хужир хийж буцалгаж ууна. Хужир хийсэн цай аагтай, өтгөн шаргал болдог. Мөн хужрыг гурилан идээг хөөж исгэхэд өргөн хэрэглэдэг.

Ач холбогдол: 

Цайн хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай учир эрдэс тэжээлд тооцогдож, хүний биед сайн нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, даралт бууруулна, цус харвалтаас сэргийлнэ. Ходоод, дотор эрхтнийг цэвэрлэж, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Цөс хөөж, хордлого болон ядаргаа тайлдаг. Мөн хавдраас урьдчилан сэргийлдэг болно.

Хужрын эрдэм чадлыг Монгол анагаах ухааны номд ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг цэвэрлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ. Цайн хужрыг байнга хэрэглэснээр цөс, бөөр, давсагт чулуу хуримтлагддаггүй.

Нэмэлт: 

Хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Цээж хорсох буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 гр хужир хийж буцалган бүлээнээр уувал сайн.

Түүнчлэн аяга, сав суулгыг угаахаас гадна боов боорцгийн зуурмагт ч хийж хөөлгөж болно. Үсээ хужраар угаавал намирсан зөөлөн болж, хуйханд тэжээл өгдөг. Мөн хужир нь Монгол эмийн найрлагад ордог нэгэн чухал зүйл юм.

Монгол нүүдэлчдийн тайлбар толь 2-р боть “Идээ ундааны тайлбар толь” номоос бэлтгэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
БАХАРХМААР
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сайн уу [202.126.89.178] 2023/11/17
Үс гоё болгодог гэсэн үнэн үү.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.177.186] 2023/10/11
Цайнд хийхдээ 1-2 л усанд чимхээс илүүгүй хийдэг юм шүү дээ.
4 | 0 Хариулах
НОВШ [192.82.68.122] 2021/10/5
НОВШ
0 | 2 Хариулах
Төгсөө [202.55.188.102] 2020/12/7
Хужир сод биш биздээ Дэлгүүрт зарж бгаа цаасан хайрцагтай хужир сод бх юм
0 | 2 Хариулах
з [202.126.90.150] 2022/10/29
авсан хужир маань уут нь дотроо урсах нь холгүй бна. Завханых. Завхан мөнхөд мандаг ХХК ийх. дөнгөж сая Увсых гэсэн цав цагаан хужир авлаа.5000т. Зарж бгаа эмэгтэй Хөвсгөлых элстэй муу манайх сайн л гэнээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.53] 2020/10/23
Хөвсгөлийн төхийн бор хужирийг өглөө өлөн үедээ жижиг амны халбагны 3-ны 1-ыг 50грам буцалсанд хийж 10 минут байлгаад тунгааж ууна. Нойр булчирхай, дотор ходоод чээж хорсоход ууна
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.133] 2018/7/3
Үсэнд бол янзын юм бналээ.гэдэс ходоодонд ямар байдгийн,мэдэхгүй юм
9 | 1 Хариулах
Зочин [103.57.94.217] 2023/10/28
Үсэнд яаж хэрэглэдэг вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.18] 2018/3/17
Жирэмсэн хүн хужиртай цай ууж болох уу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.157] 2018/6/30
Болнооо
0 | 0 Хариулах
Bolor [202.9.40.245] 2016/3/11
Alivaa umiig tungii ni taaruulj hereglevel em boloh l bh hetruulbel medeej hor bolno shu de
7 | 7 Хариулах
мими [122.201.24.245] 2016/3/11
Гэдэс базлаад өвдөөд байхаар нь цайнд хийж хэд хэдэн удаа уугаад л зүгээр болж байна лээ. Байнга биш ч хэрэглэх л хэрэгтэй байгалиас л гаргаж авсан юм хойно олон янзын химийн бодистой эмнээс л дээр шүү дээ
6 | 0 Хариулах
Зочин [92.224.180.91] 2016/3/11
Цай шингэхгүй ч гэх хаашаа юм. Мал амьтнаа дууриагаад л хүнд ч бас сайн гээд уусан байх.
2 | 0 Хариулах
Snooker [202.131.225.197] 2016/3/11
Манай аав олон жилийн өмнө хужир сайн гэж цайндаа хужир хийдэг байсан... Удалгүй давсаг даа чулуутай болж операцид орж байсан шүү... Тэгэхээр бодолтой л хэрэглээрэй...
23 | 0 Хариулах
Sain [103.57.92.40] 2016/3/11
Sain sain unen
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.198] 2016/3/11
худлаа юм бичихээ болиоч ээ: давс хужир гэдсэнд сайн гэж юу байсан юм.химийн найрлагыг нь ч мэдэхгүй байж бурахаа боль.
7 | 31 Хариулах
буцалсан усанд хутгаад уу [103.212.117.114] 2020/2/18
буцалсан усанд хутгаад ууж болох уу
0 | 0 Хариулах
Би байна [192.82.82.162] 2021/8/2
Хордлого болсон үед жамц давстай буцалсан ус үнэхээр сайн, дор нь зүгээр болгодог юм. Бас чихний шингэний баланс алдагдаж толгой эргэх үед давстай, лимонтой ус маш сайн юм байна лээ шүү. Өөр дээрээ хэрэглэдэг туршсан аргууд.
1 | 0 Хариулах