Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

789 АЗАРГАНЫ ХҮЧТЭЙ Pagani Huayra BC-ийн 5 БАРИМТ

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 3 сарын 6
Cardoctor
Зураг зураг

Өнөөдрийн онцлох машинаар Pagani-ийн цоо шинэ уран бүтээл Huayra (Уайяра) BC-г онцолж байна.

Яагаад BC гэж нэрлэснийг одоогоор мэдэхгүй байна. Уг нь BC гэдэг чинь Есүсээс өмнөх он тооллыг хэлдэг байх аа? Сонирхолтой л нэршил санагдлаа. Уайяраг энэ ертөнцийн гал суперкаруудын нэг гэдэгтэй дэлхийн олон хүмүүс санал нийлэх байх.

Хөдөлгүүр болон хурдны хайрцаг нь ҮНЭЭР ЗЭВҮҮН

 

Түүний зүрхний багтаамжийг эхэнд нь шалгая. 6.0 литрийн V12 цилиндртэй агуу мотор бий. Энэ моторыг Мерседес-Бензээс авдаг. Авах авахдаа AMG-ээс нь тоноглуулж авдаг гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө айхтар уралдаануудад хэрэглээд байдаг моторыг шууд энэ машинд тавьдаг гэсэн үг. Нийтийн зам дээр нисдэг мотороор явна гэсэн үг л дээ. Хүчин чадлын хувьд гарчиг шиг 789 азарга түүн дотор давхиж яваа.

Гэхдээ энэ хүчийг гаргахын тулд нөгөө азаргуудаа 4,000-6,500 эргэлт хүртэл туух хэрэгтэй болно. Үүний үр дүнд 1,100 Нм эргүүлэх хүч (манайхан зарим нь торк, зүтгэх хүч гэж нэрлэх нь бий, админых нь хувьд эргүүлэх хүчээр бичээд сурчиж) гардаг байна.

За энэ бол зөвхөн моторын тоо баримт, яасан ч их зүйл биччихэв нэг мэдсэн.

Одоо хурдны хайрцгийн талаар цухас дурдах гэж байна. 7 шатлалт Xtrac нэртэй автомат, механик хосолсон хурдны хайрцагтай. Би буруу дуулаагүй бол өмнөх энгийн Уайярагаас 40% хөнгөн гэхийн.

Уг нь араан дамжуулга өсөх тусам овор хэмжээ, жин өсөөд байдаг. Пагани дээр болохоор буураад байдаг... Бүр араа шилжилт 150 миллсекундээс 75 миллсекунд хүртэл багассан гэхийн. Энэ чинь одоо юу вэ? хэдэн жилийн дараа бүр алаад хаях нь ээ?

ӨД МЭТ ЯНДАН

 

Энэ юу яриад унав гэж бодож магадгүй. Гарчиг ч сүртэй өгч байгаа биз? Учир нь BC-ийн яндан ердөөөөө 2.9кг!!! ёоо юу вэ? Зураг дээрх яндан ийм жинтэй байна гэдэгтэй хэн ч эвлэрэхгүй.

Ёстой очоод барьж, хазаж шалгамаар санагдаж байна. Өмнө нь 7.1 кг байсан юм байна лээ. Аан тийн жинтэй холбоотой бас нэг БОНУС баримт - түүний обуд 9 кг жинтэй хэхэ.

UFO МАТЕРИАЛААР...

 

Би дээр BC-ийн талаар өөрийн таамгаа дэвшүүлээд байсан. Яг үнэндээ Паганигийн үүсгэн байгуулагч Horacio Pagani (монголоор бол халтар царайтын Хараацай Гонзалвэс гэдэг шиг нэртэй) гээч нөхрийн найз, анхны худалдан авагч Benny Caiola гэсэн нэрийн эхний үсгүүд аж. Юун есүсийн өмнөх цаг тоолол бээ. Ингэж хэлсэндээ ичиж байна. За тэр ч яахав. Ямартай ч нэрийн учрыг нь ойлголоо ХҮНИЙ НЭР БАЙСАН БАЙНА одоо сэдэв рүүгээ ороё.

Тэд жингээ хасаж ээ. Бүр хэдэн зуун килограммаар гээч. Яаж гэвэл түүнд үл мэдэгдэх төрлийн карбонфайбер материалыг ашигласан гэнэ. Ингэснээр кузовын хат 20% сайжирч, 50% хөнгөн болсон байна. Үүний үр дүнд BC нийт жингээрээ өмнөх үеэс 132 кг хөнгөрч ердөө 1,218 кг болсон байна. Приус 1,550 кг байдаг гэж бодохоор арай л ... Жинг яах гэж хөнгөлдөг вэ гэхээр мэдээж техник үзүүлэлтийг сайжруулах гэж. Түүний өмнөх үе 100-г 3.2 секундэд авдаг байсан бол энэ удаад 2.8 секундэд л авдаг болж.

ЭД АНГИ бүр нь салхинд эсэргүүцэл үзүүлэхгүй

 

Италийн Dallara гэх уралдааны машинуудын аеродинамикийг сайжруулдаг түүхэн компани бий. Тэдний зорилго бол газрын биетийг агаарын биет мэт болгох. Энэ компанитай Пагани байнга хамтарч ажилладаг.

Энэ удаад шууд л энгийн Уайярагаас ялгарч харагдах урд доод хэсгийн агаар зүсэгч, дээвэр зэрэгт нь сайжруулалтыг хийсэн байна. Мөн Пагани шинэ загварыхаа урд, хойд талын тэвшийг хөгжүүлж, Ohlins компанийн тулгуур эд ангийн сайжруулалтыг хийжээ.

УХААН АЛДМААР ҮНЭ

 

Сонсмоор байна уу? Түүний үнэ 2.35 сая ЕВРО! Бүр гачин тоо баримт хэлэх үү? аль хэдийнээ 20 ширхэг нь зарагдчихсан. Хүмүүс яаж амьдраад байна аа би яаж амьдраад байна аа гэдэг шиг л санагдаж байна. Заза хамгийн сүүлийн дүгнэлт: шал дургүй хүрчихлээ.

Зураг