Азийн театрын фестивалийг Улаанбаатарт зохион байгуулна
БНХАУ-ын Бээжин хотод төвтэй Азийн Театрын Боловсролын Төв /ATEC/ байгууллага Ази болон бусад Европ, Америк тивийн гишүүн сургуулиудын дунд Дэлхийн театрын боловсролын чуулган, театрын сургуулиудын фестивалийг жил бүр зохиодог билээ.
Энэ жилийн Азийн театрын фестивалийг зохион байгуулах эрхийг Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль хүлээн авч бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.
Уг наадам 2016 оны тавдугаар сарын 18-24-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд 10 гаруй орны 200 гаруй зочид оролцохоо мэдэгдсэн байна.
Наадмын үеэр
- Дэлхийн театрын боловсролын II чуулган,
- Театрын сургуулиудын захирлын уулзалт,
- Багш, оюутанд зориулсан найруулах, жүжиглэх урлаг, тайзны ярианы мастер классыг тус тус зохион байгуулах юм.
Энэхүү нэр хүндтэй наадамд Монгол Улсыг төлөөлөн Соёл урлагийн их сургуулийн профессор, багш, оюутнууд 2009 оноос хойш жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2015 оны наадам Колумб Улсын Калли хотод зохион байгуулагдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

