Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Компаниуд ЗАСАГЛАЛАА сайжруулахад анхаарна

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сайн засаглалтай компани болохоор хичээн ажиллах Тунхаг бичиг нь МХБ-ийн бүртгэлийн 1-р ангиллын шалгуурыг хангуулахад чухал ач холбогдолтой.

Шинэчлэгдсэн журам болон  Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэх уулзалт арга хэмжээ өнөөдөр МХБ-ийн ТОП-20 индекст бүртгэлтэй компаниудын дунд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаагаар Топ 20 индекст шинээр бүртгэгдсэн Э транс ложистикс ХК, Хай Би Ойл ХК, Ариг гал ХК, Мерекс ХК-иуд үнэн зөв мэдээ мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас, Компанийн засаглалын портал сайт болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээж ажиллах тухай ТУНХАГ БИЧИГ-Т нэгдэж компанийн засаглалаа сайжруулахаар хичээн ажиллахаа илэрхийллээ. 

Уг тунхаг бичиг нь хөрөнгийн зах зээлийн нүүр царай болсон ТОП-20 компанийг компанийн сайн засаглалын ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ЭРХ ТЭГШ, ХЯНАЛТТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ байх зарчмыг зайлшгүй дагаж мөрдөгч, үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллагч болох, МХБ-ийн бүртгэлийн 1-р ангиллын шалгуурыг хангуулахад чухал ач холбогдол өгч засаглалыг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

 

СХЗ, КЗҮЗ, МХБ ТОП-20 компаниудыг хамарсан уг арга хэмжээгээр үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам, Компанийн засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам, МХБ-ийн бүртгэлийн журам, мэдээллийн журмын шинэчлэл,  Компанийн засаглалын кодекс зэрэг холдбогдох хууль журмуудыг хэрэгжүүлэхийг сануулахаас гадна Компанийн засаглалын үндэсний портал сайт болох www.governance.mn сайтад нийтэд нээлттэй мэдээллээ ил тод байршуулах талаар мэдээлэл өглөө. 

Эдийн засгийн хүчийг авч явагч нь компаниуд, компанийн бизнесийн хүчийг хөдөлгөгч нь ТУЗ юм шүү хэмээн СЗХ-ны гишүүн, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нээлтийн үгээ эхлүүлж МХБ-ийн I самбарт орж хөрөнгө оруулалт татахын төлөө засаглалаа сайжруулж хамтран ажиллахыг уриалсан. 

 

Үйл ажиллагаанд оролцогч компаниудын ТУЗ-ийн дарга, Нарийн бичгийн дарга нар Хөрөнгө оруулагч татах, Хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг хүлээх, засаглалаа сайжруулах талаар дахин номын дуу сонсож хагас өдрийг өнгөрүүллээ. Тэд одоо тунхаг бичгийн хэрэгжилтээ хангаж засаглалаа сайжруулахад түлхүү анхаарна.