Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Volkswagen TOUAREG

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 2 сарын 19
Cardoctor

Porsche Cayenne-тай нэг суурь дээр хийгдсэн SUV ангиллын автомашин юм. Volkswagen-ийн тансаг дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэх Фердинанд Пиэх (Ferdinand Karl Piёch)-ийн төлөвлөгөөнд үндэслэн бий болсон загвар бөгөөд Словакийн Братислав хотод үйлдвэрлэдэг.

1-р үе (2002 он-2010 он)

2002 онд цуваа байрлалтай 5 цилиндртэй 2.5 литрийн дизель TDI, 3 литрийн V6 TDI, 5 литрийн V10 TDI ба 3.2 литрийн V6 бензин, 4.2 литрийн V8 бензин хөдөлгүүртэйгээр цоо шинэ загвар болон анх үйлдвэрлэгдэж эхэлжээ.

2005 онд дэлхий даяар жилд 500 ширхэгийг борлуулах зорилттойгоор 6 литрийн W хэлбэрийн 12 цилиндртэй  W12 SPORT загварыг борлуулж эхэлсэн. 2006 онд Volkswagen-ийн харьяа компани болох Audi-аас ижил суурь бүхий Audi Q7-г үйлдвэрлэн гаргасан байна.

2007 онд хэсэгчилсэн өөрчлөлтөөр 3.6 литрийн бензиний шууд цацалттай FSI, 4.2 литрийн шууд цацалттай FSI хөдөлгүүртэй болсон байна. Түүнчлэн энэ өөрчлөлтөөр 2300 деталь эд ангиуд өөрчлөгдсөн юм байна. Мөн арыг харах ухрахын камер хийж өгчээ. 2009 онд байгаль орчинд халгүй автомашин бүтээх технологи болох “Blue motion tehnology” төслийн хүрээнд Touareg V6 TSI Hybrid туршилтын загварыг гаргасан байна.

Энэхүү загвартаа 3 литрийн V6 supercharger турботой шууд цацалттай хөдөлгүүр болон 38 квт-ийн цахилгаан хөдөлгүүрийг нийлүүлэн Aishin компанийн 8 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьж өгсөн байна. Батерей нь Sanyo-ийн Никель-Устөрөгчийн батерей. Төв дифференциал нь компьютерийн удирдлагатай олон цаасан дискээс бүтэх torsion бүтэцтэй.

 

2002 он    

 

2007 он Хэсэгчилсэн өөрчлөлтөөр

 

2007 он VW Touareg R50

2-р үе (2010 он) 

2010 оны Женевийн авто үзэсгэлэн дээр ах дүү зэрэгцээ загвар болох Porsche Cayenne-ийн хамт шинэчлэгдэн тавигджээ. Үндсэн суурь болон их биед өөрчлөлт хийснээр 200 кг-аар хөнгөрүүлж чадсан байна.

Японы Aishin компанийн 8 шатлалтай автомат хурдны хайрцаг (Lexus LS460-д тавигддаг) тавих болсон. Бүх загварт ийм хурдны хайрцаг тавих болсноор шатахуун зарцуулалт түрүү үеийн загварыг бодвол 20% буурсан байна.

3 литрийн V6 Supercharger хөдөлгүүр ба цахилгаан мотор хавсарсан Hybrid, 3.6 литрийн бензиний шууд цацалттай V6 FSI хөдөлгүүртэй, V6 TDI , V8 TDI гэсэн турбо дизель гэсэн 4 төрлийн хөдөлгүүртэй загварууд байгаа. Volkswagen-ийн хувьд анхны Hybrid автомашин нь болсон.

Hybrid-ийн батерэй нь Sanyo фирмийн никель-устөрөгчийн батерэй бөгөөд 288 вольтийн хүчдэл гаргах чадвартай, 1.7 квт/цаг чадалтай юм байна.

Борлуулалт:

  1. 2005 онд гаргасан тусгай W12 загвар нь 500 ширхэг борлуулахаар тооцож байсан боловч 330 ширхэг борлуулагджээ.
     
  2. 2006 оны 11 сард Touareg-ийн хүчин чадлыг нийтэд үзүүлэх зорилгоор Английн Дансфордын нисэх буудалд нисэх онгоц чирэх үзүүлбэр үзүүлжээ. Ингэхдээ V10 TDI дизель хөдөлгүүртэй загварыг сонгож 4,354 кг ачааг ачиж хүндрүүлэн 7 тонн орчим жинтэй болгон Боинг-747 онгоцыг 150 м газар чирсэн амжилт үзүүлжээ.
 
 

2011 он VW Touareg

Моторспорт

2004 оноос Парис-Дакар уралдааны Т2  ангилалд (Super Production Class)-д раллид зориулсан тусгай загвараар оролцох болсон. 4 жилийн хугацаанд оролцож байхдаа Алдарт Mitsubishi Pajero Evolution-тай өрсөлдөж хэсгүүдэд 1 болон 2-р байруудыг эзэлж байжээ. 2009 онд африкийн уралдааны тамирчин Giniel de Villiers Touareg-аар ялалт байгуулсан байна.

  • 2004 он Race Touareg 2.3 литрийн TDI хөдөлгүүр, 231 м.х/170 квт
  • 2005 он Race Touareg 2.5 литрийн TDI хөдөлгүүр, 260 м.х/191 квт
  • 2006 он Race Touareg 2.2 литрийн TDI хөдөлгүүр, 275 м.х/202 квт
  • 2007 он Race Touareg 2.3 литрийн TDI хөдөлгүүр, 285 м.х/209 квт
 

Race Touareg 2 болон Race Touareg 3    

 

Race Touareg 2 болон Race Touareg 3

 

VW Touareg 7P5 (2011) болон Race Touareg 3    

 

VW Touareg 7P5 (2011) болон Race Touareg 3

 

VW Touareg 7P5 (2011) болон Race Touareg 3    

 

Race Touareg 3

 

Race Touareg 3  

 

Race Touareg 2

Байгаль экологи 

2008 онд V10 дизель хөдөлгүүртэй загвар нь Америкийн нэгдсэн улсын ACEEE (American Council for an Energy-Efficient Economy) байгууллагаас байгаль орчин эколологид хамгийн муу хор хөнөөлтэй суудлын автомашин WORST-1 гэсэн анхааруулгыг авчээ. Супер автомашинаас Bugatti Veyron, Жийп автомашинаас Hammer H2 энэхүү анхааруулгыг авчээ.

Зураг