Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит бус чуулганы нээлтийг хойшлууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд дуусаагүй учир сар шинийн баярын дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон билээ. 

Баярын дараа буюу хоёрдугаар сарын 15-нд ээлжит бус чуулганыг нээхээр товлосон ч ирц бүрдээгүй учир хоёрдугаар сарын 18-ны өдөр болгон хойшлуулах шийдвэрийг УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан юм. 

Гэвч өнөөдөр 09:00 цагаас нээлтээ хийхээр товлосон ээлжит бус чуулган 14:00 хүртэл хойшиллоо. Шалгаан нь мөн л ирц бүрдээгүйтэй холбоотой. 

МАН-ын бүлгээс “Эрх барьж буй нам өөрсдөө ирцээ бүрэн байлга. Тэгвэл бид чуулганы нээлтэд оролцоно” гэсэн болзол тавиад байсан. Тиймээс ч гадаадад томилолттой яваа дөрвөн гишүүнээ АН-ынхан яаралтай ирүүлэхээр болсноо мэдэгдэж байв. 

Харин өнөөдрийн байдлаар АН-ын гишүүдийн ирц 97.1 хувь, МАН 0, “Шударга ёс” эвсэл 20, ИЗНН 50, бие даагчид 0 хувийн ирцтэй байлаа.