Хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсны улмаас нэг нь амиа алдсан хэрэг Баянзүрх дүүрэгт өчигдөр гарсан байна.
Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүн нас барлаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгснөөр дүүргийн Цагдаагийн хэсгээс шалгажээ. Улмаар 17 настай П, Б, Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэснийг тогтоосон бөгөөд Б нь эмнэлэгт хүргэгдэн очсон даруйдаа нас барсан аж.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах явцад “Хүрхрээ” шар айрагны шил хоёр ширхэг, ахуйн хэрэглээний газын сав нэг ширхэгийг хураасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!