Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ГАХАЙ, ШУВУУНЫ томуу болон УЛААНБУРХАН өвчнөөс сэргийлээрэй

ikon.mn
2016 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украйн улсын Киев хотод H3N2 хэв шинжийн томуугийн вирусын халдвар тархаж, энэ сарын 25-ны байдлаар нийт 18 хүн нас баржээ.

Түүнчлэн ОХУ-д томуугийн А хүрээний А(H1N1) халдвар, БНХАУ-д томуугийн А хүрээний А(H7N9) халдвар, бусад оронд Зика, Коронавирүст халдварын тохиолдол, нас баралт бүртгэгдээд байна.

МХЕГ-аас өвчний голомтот орноос ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, эрүүл мэндийн тандалт судалгааг явуулж, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, тусгаарлах өрөө, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг ханган, тээврийн хэрэгслэл, ачаа тээш, ажиллах орчин, гарын ариутгал, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийж, бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу тохиолдлын мэдээг холбогдох мэргэжлийн байгууллагад тухай бүр хүргүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг хилийн мэргэжлийн хяналтын албадад үүрэг болголоо.

Иргэдэд өвчний дэгдэлт бүхий орон руу зорчих бол хоол, хүнсний ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг зөвлөж байна.

Манай улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 133,802 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.1% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, 10,000 хүн амд 29.1 тохиолдол бүртгэгджээ.

Хүн амын дунд томуугийн A(H1N1) вирүс зонхилон эргэлтэнд байгаа бөгөөд бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэг хуучтай, өндөр настай хүмүүс илүү өртөх, хүндрэх эрсдэлтэй байдаг.

Мөн улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэд аль болох даарах, ядрахаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах, аминдэм хэрэглэх, амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, өвчний шинж тэмдэг илэрсэн үед нэн даруй эмнэлгийн байгууллагад хандахыг МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс зөвлөж байна.

Шувууний томуугийн A(H7N9) вирусын халдвараас сэргийлэх зөвлөмж
  • Тэжээвэр болон зэрлэг шувуудтай ойртож хавьтахгүй
     
  • Шувууны сангас, ялгадаст хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа сайтар савандаж угаах
     
  • Хоол хүнсний ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг анхааруулж байгаа тул БНХАУ руу хувийн болон албан ажлаар зорчиж буй манай улсын иргэд дээрх зөвлөмжийг сахиж мөрдөхийг зөвлөж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх

ТТӨ-өөр өвдсөн байж болзошгүй, халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг бүхий
хүнтэй ойр харьцахаас зайлсхийх
Гараа савантай усаар ойр, ойрхон сайтар угаах
Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийх
Өрөө, тасалгааг өдөр 2 цаг тутам агааржуулж, цэвэрлэгээ
халдваргүйтгэлийг тогтмол хийж байх
Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх
Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, нойр, хоолны дэглэмээ зөв зохицуулах,
дасгал хөдөлгөөн хийх
Бага насны хүүхдийг дулаан хувцаслах
Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх
зөвлөмжийг дагаж мөрдөх

Хэрвээ та ТТӨ-өөр өвчилсөн бол бусдад халдвараас тараахаас
сэргийлэхийн тулд юу хийх вэ?

  • Ханиаж найтаах үедээ салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфеткаа хогийн
  • саванд хаях
  • Амны хаалтыг зөв хэрэглэх
  • Олон нийтийн газраар явахгүй байх 
  • Өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо хэлж, хүмүүстэй
  • ойр харьцахаас зайлсхийх
  • Халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай шингэн хоол, чацаргана, аньсны шүүс
  • сайн уух

Хүүхдийн байгууллагууд юуг анхаарах вэ?

  • Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийх
  • Ирцийн тандалт хийж, өвчний сэжигтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгийн
  • эмчид яаралтай үзүүлэх буюу гэрт нь буцаах
  • ТТӨ-өөс сэргийлэх зурагт хуудас, санамжийг анги танхим, коридорт
  • байрлуулж, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх
  • Хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй
  • байх
  • Хүүхдийг дулаан хувцаслах талаар зөвлөлгөө өгөх, ангийн багш хяналт
  • тавих
  • Цэцэрлэгийн хүүхдийг хооронд нь 1м-ээс багагүй зайд унтуулах зэрэг
  • зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Сар шинийн баяраар юуг анхаарах вэ?

  • Бага насны хүүхдүүдийг гадуур дагуулж явахгүй, айл хэсүүлэхгүй байх,
  • Уламжлалт золголт хийхдээ үнсэх, үнсүүлэх, гар барих зан үйлээс аль
  • болох татгалзах /ахмад настны тохойг түших, толгой мэхийн хүндэтгэх г.м-
  • ээр мэндлэн золгох/,
  • Хувийн ариун цэврийг сахих /гарыг тогтмол угаах/
  • Хоол, хүнсийг зөв тохируулан хэрэглэх,
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн үед эрүүл мэндийн байгуулагад яаралтай
  • хандах
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх
  • Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа
  • сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр
  • жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ
  • хандаж үзүүлэх;
  • 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд
  • хамруулах;
  • А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх;
  • Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний
  • шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм
  • баримтлах;
  • Хүн ихтэй, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх;
  • Гараа тогтмол савандаж угаах нь зүйтэй. 

 

 

Эх сурвалж: МХЕГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.