Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн паркийн хойд талд байрлах “Шангри-Ла” төвийн барилгад гал гарчээ.
Энэ талаар НОБГ-аас "Дуудлага ирээд гал сөнөөгчид 4 машинтай гарсан. Одоо галыг унтраахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Одоогоор юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна.
Өмнө нь 2014 онд мөн энэ барилга дээр гал гарч байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!