Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

500 сая ам.долларын ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ Шангри-Лагийн барилга дээр гал гарав

Б.Ану
2014 оны 9 сарын 30
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:15 2014/09/30

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж галын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Шангри-Лагийн барилгын гадна фасад шатсан. Галыг унтраахаар ОБЕГ-ийн зургаан машинтай, 40-н албан хаагч хоёр цаг ажилласны эцэст галыг бүрэн унтраасан. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна" гэлээ.

14:21 2014/09/30

Шангри-Ла Улаанбаатар Зочид Буудлын төслийн тухай:

Ашиглалтад орох хугацаа: Нэгдүгээр хэсгийн барилгажилт 2014, хоёрдугаар хэсгийн барилгажилт 2015 он

Хүчин чадал:

  • Зочид буудлын эхний 24 давхар бүхий нэгдүгээр хэсэг нь 275 өрөөтэй.
  • Хоёрдугаар хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг,
  • “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент,
  • 5 давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй байх бөгөөд
  • Худалдаа, үйлчилгээний хэсэгт
    • 8 танхимтай кино театр,
    • Электрон тоглоомын танхим,
    • Амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд,
    • Орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв,
    • Дэлхийд танигдсан сүлжээ хоолны газрууд байна. 

Хөрөнгө оруулалтын дүн: 500 сая ам.доллар

Төслийн зорилго: Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж олон улсын, өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлыг нээх зорилготой бөгөөд Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь Монгол Улсын худалдаа аж үйлдвэр, соёл, санхүүгийн гол хэсэг болох Улаанбаатар хотын төвд байрлаж буйгаараа онцлог юм.

Ашигласан дэвшилтэт техник, технологи: Энэхүү зочид буудлын 2 цамхаг нь 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгаараа холбогдох бөгөөд одоо баригдаж буй 1-р шатны зочид буудлын барилгатай давхар холбогдон нэгдмэл, цогцолбор бүтээн байгуулалт болох юм. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад "Facade" угсралтад зориулж "Double Monrail crane"-ийг ашигласан нь Монголдоо анхдагч болсон.

14:13 2014/09/30

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гал гарч буй барилгад азаар хүн байгаагүй бөгөөд энэ үеэр хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. 

14:07 2014/09/30

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Гал гарч буй барилгын газар дээрээс манай сурвалжлагчийн мэдээлж буйгаар анх утаа уугиж байснаа улам цогшин шатсан.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Гал командын хоёр бригад ажиллаж байгаа ч шатах материал /дулаалгын хөөс/ нь их орсон бололтой юм, гол хэсгээсээ гал дүрэлзэж эхэлсэн гэлээ.

13:15 2014/09/30

Хотын төвд буюу Хүүхдийн паркийн хашаанд баригдаж буй Шангрилагийн барилга дээр гал гарч байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад энэ талаарх мэдээллийг шалгаж байна гэлээ. 