ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Тээврийн хэрэгслийн ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN
 

Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил өнөөдрөөс эхэлж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдээлэл хийлээ.

Б.Бадрал хэлэхдээ "2016 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрүүдэд энэхүү ажлыг зохион байгуулахаар болсон.

Зохион байгуулахдаа зургаадугаар сарын 1-н хүртэл бүх авто тээврийн албан татвар болон холбогдох хураамжийг тухайн автомашины сүүлийн оронгоос хамаарч төлөх зохицуулалт хийсэн.

 

Зохицуулалтын хүрээнд:

  • 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч Нэгдүгээр сард

  • 2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард

  • 3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард

  • 4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард

  • 5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард тус тус албан татвар болон төлбөр хураамжаа төлнө.


Хэрвээ та тухайн сардаа төлж чадаагүй бол ДАРААГИЙН САРД нь заавал төлөх ёстой гэдгийг АНХААРУУЛЖ байна.

Бүх албан татвар, хураамжийг тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, татвар төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхэлнэ.

Мөн "Smartcar" мэдээллийн системийг ашиглаж, албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар төлөх боломжтой нэгдсэн мэдээллийн баазтай болох тал дээр холбогдох байгууллагууд хамтарч ажиллах болно" гэв.


Тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ

 

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

 
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

 

Агаарын бохирдлын төлбөр

Авто тээвэр
болон өөрөө
явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )

СО2хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

 

Авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ /төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15  хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл,  мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000