Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зовлонгоос ангижруулах БУДДЫН СУРГААЛИУД

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

 

  • Амар амгалан бидний дотор байдаг. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй.
  • Оюун санаа цэвэр үед баяр баясал сүүдэр мэт дагаж, хэзээ ч чамайг орхихгүй.
  • Бидний бодол биднийг бий болгосон. Бид бол өөрсдийнхөө бодлын үр дүн юм.
  • Эрүүл бие, эрүүл ухааны нууц нь өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй, яг одоо ухамсартай амьдрахад оршино.
  • Уур хилэн гэж улайссан нүүрс гартаа бариад хэн нэгэн рүү шидэх гэж оролдохыг хэлнэ. Гэвч тэр эхлээд чамайг шатаана.
  • Амьдралын утга учир бол өөрийн зорилгыг тодорхойлж, түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулах.
  • Тэнэгээ мэддэг тэнэг хүнийг ухаантанд тооц, харин өөрийгөө ухаантайд тооцдог тэнэг бол жинхэнэ тэнэг.
  • Өглөө бүр бид шинээр төрдөг. Харин өнөөдөр яг юу хийх вэ гэдэгт бүх утга учир буй.
  • Чи хэн болох, чамд юу байгаагаас хамаарч аз жаргал бий болохгүй. Чиний бодож байгаа зүйлээс л зөвхөн бий болно.
  • Чи уур хилэнгийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй ч уур хилэн чамайг өөрөө шийтгэнэ.
  • Бүгдийг ойлгоно гэдэг нь бүгдийг өршөөнө гэсэн үг.
  • Үзэн ядалтыг үзэн ядалтаар дийлэхгүй, зөвхөн хайраар ялна.
  • Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйл бидний бодлын үр дүн юм.
  • Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм.
  • Өвчнөөс зайлах аргагүй. Харин зовлон бол хувь хүний сонголт.
  • Байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй хүнд аз жаргал хэзээ ч ирэхгүй.
  • Нэг зулаас мянга мянган зул асааж болох тул гэрэл нь удаан үргэлжилдэг. Аз жаргалыг хуваалцлаа гээд багасдаггүйг сана.
  • Хэрвээ өөрийгөө хөгжүүлэхгүй бол ухаантай хүн ч тэнэг болдог.
  • Өөрийгөө ялж чадвал мянган тулаанд ялж чадна.