Шинэ төрлийн улаанбурхан өвчин гарсан эсэх талаар ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.
"Ямар нэгэн шинэ төрлийн халдварт өвчин бол гараагүй. 2015 оны гуравдугаар сараас улаанбурхан өвчин тархаж эхэлсэн.
Сүүлийн үед бага насны хүүхэд, сурагчид, оюутнууд улаанбурханаар өвдөх нь их байна. Иймээс онцгой анхаарах хэрэгтэй.
Халуурах, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд Өрхийн эмчдээ үзүүлээрэй гэж зөвлөх байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул Та эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй гэж анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!