ҮЙЛ ЯВДАЛ: “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийн ажиллагаа болно
Чингэлтэй дүүргийн 9-р хороо дээр
10:00 цагт Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 43 дугаар цэцэрлэгийн Нэмэлт бүлгийн байрыг ашиглалтад хүлээж авна.
Төрийн ёслол хүндэтгэлийн танхим:
11:30 цагт: Монгол Улсын оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн танхим /9 хөлт цагаан тугтай танхим/-д болно. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулна.
Хан-Уул дүүргийн 10-р хороо дээр
12:00 цагт Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн ортой 230-р цэцэрлэгийн нээлт болно.
Баянгол дүүрэг:
12:00 цагт: Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатруудын парад алхана. БГД-ийн ЗДТГ-аас 25 дугаар эмийн сангаар өгсөөд хорооллын төв замаар алхаад Өргөө кинотеатр дээр өндөрлөнө.
"Буянт-Ухаа 2" хороололд:
13:00 цагт: Төрийн орон сууцны корпорацын захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1,620 айлын орон сууцны барилгын нээлтийн ажиллагаа болно.
ШУТИС-ын хөгжлийн төвд:
13:00 цагт: Уул уурхайн салбар байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Хөгжлийн төлөө хамтдаа" онол практикийн бага хурал болно.
Хүүхдийн ордонд
14:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам" болно.
СТӨ дээр
16:00 цагт Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 1300 оюутан эхлүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
