Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран мэдээлэл хийж, Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 28-наас Авто худалдааны цогцолборт төвлүүлэх болсныг мэдэгдлээ.
Авто Тээврийн Үндэсний Төвийн тэргүүн дэд захирал П. Дэлгэрнаран “АТҮТ-ийн долоон салбар дээр явагддаг импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн ачааллын 70 орчим хувийг эзэлж буй шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээ нь хот дотор Цирк, Хөсөг Трэйд гэсэн хоёр салбар дээр хэвээр үргэлжилнэ. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч нэр солиулах болон шилжилт хөдөлгөөний үйлчилгээ авахад хүндрэл үүсгэхгүйн тулд ийнхүү зохион байгуулж байгаа” хэмээн ярилаа.
Түүнчлэн АТҮТ-ийн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээнд зориулан СХД-ийн 32-р хороонд “Авто худалдааны цогцолбор”-ын дэргэд 2 га газрыг Нийслэлээс олгож байгаа ажээ. Энэ газарт Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчлэх оффисын барилгыг барьж эхлэх ба барилгыг дуусах үед тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, шилжилт хөдөлгөөний бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээг бүрэн шилжүүлэх юм байна.
Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлэхэд зориулж Авто худалдааны цогцолборт арилжааны дөрвөн банк, даатгалын дөрвөн байгууллага, нотариат, улсын дугаарын найман үйлдвэр, таван нийтийн ариун цэврийн газар, 26 цайны газар үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна.
Мөн Нийслэлийн Татварын Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран ажиллах ажлын байруудыг бэлэн болгосон байгаа.
Нийтийн тээврийн автобус Авто худалдааны цогцолборт хүрэх маршрутын дагуу иргэдэд хэвийн үйлчилж байна.
Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг нүүлгэн шилжүүлж байгаа нь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!