Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн түүхэнд үлдсэн цорын ганц хэвийн дуу хоолой

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Адольф Гитлер “Mein Kampf” номондоо “Бичихээсээ илүү үг хэлдэг хүн үргэлж ялдгийг би мэднэ. Дэлхийн түүхэнд агуу үйл явдал бүрийг агуу бичигч нар биш, агуу илтгэгч нар хөтөлж байсан” гэж бичсэн байдаг.

Тэр 5,000 гаруй удаа олны өмнө илтгэл тавихдаа өөрийн чихарсан, хахир дуу хоолойгоороо танил болсон.

Түүний энэ дуу хоолой асар их нөлөөтэй, хүчтэй сонсогдож олон хүнийг байлдан дагуулж байсныг түүх гэрчилдэг.

Гэвч Гитлерийн энгийн үедээ хэрхэн ярьдаг байсныг харуулсан баримт маш ховор. Зөвхөн түүний ойрын хүрээнийхэн мэддэг байсан нууц гэхэд болно.

Харин 1942 онд Гитлерийг Финландын армийн тэргүүн Карл Густаф Эмил Маннерхэймтэй уулзсан уулзалтын дуу бичлэгийг Финландын нэгэн дууны инженер бичиж авсан нь түүхэнд үлдсэн цорын ганц баримт болжээ.

Эсэсийнхэн инженерийг баривчилсан ч 11 минутын энэ бичлэг устгагдалгүй үлдэж чадсан гэнэ.

Гитлерийн энгийн дуу хоолой:

Гитлерийн илтгэлийн дуу хоолой:

 

Эх сурвалж: Business Insider