Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: MAINT REQD гэрэл асаад байвал яах вэ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 12
Cardoctor
Зураг зураг

Toyota болон Lexus автомашинуудын хяналтын самбар дээр MANT REQD гэсэн шар өнгийн анхааруулах гэрэл асах болсон. MANT REQD гэдэг нь Maintenance Required гэсэн үгийн товчлол юм.

Энэ анхааруулах гэрэл нь автомашиныг техник үйлчилгээнд оруулах болсныг анхааруулж асдаг. Автомашин 5,000 миль (8,000 км) явах тутамд автоматаар анхааруулах гэрэл асдаг. Уг гэрэл таны машины хянах самбар дээр ассан бол даруй засварын газарт хандаж үйлчилгээ хийлгэх хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд хөдөлгүүрийн тосыг солино.

Харин таны машины нийт гүйлт (ODO meter) хэд байхаас шалтгаалан ямар ямар үйлчилгээ хийх хэрэгтэйг та машиныхаа гарын авлага номноос хараарай. Хэрэв гарын авлага ном байхгүй, ямар эд ангийг шалгаж үзэх хэрэгтэйг мэдэхгүй бол доорхи мэдээлэл танд тус болж мэднэ.

Жишээ болгож 60,000 миль буюу 96,000 километр явсан 2006 оны Lexus LX470 автомашинд ямар эд ангийг шалгах, ямар үйлчилгээ хийх хэрэгтэйг танилцуулъя.

Танд дуулгахад шаардлага хангахгүй эд анги байвал хойшлуулалгүй даруй солих хэрэгтэйг давхар анхааруулъя.

Үйлчилгээ Бүрэлдэхүүн
1 Шалгах







 
Их бие рамын исэлдэл мөн будаг
2 Өндгөн тулгуурын гэмтэл мөн түүний хамгаалалтын резиний гэмтэл
3 Хойд тоормосны пиланз мөн тэлэгч накладны элэгдэл
4 Тоормосны шингэн дамжуулах хоолойн гэмтэл
5 Урд болон хойд накладны элэгдэл
 6 Хөдөлгүүрийн гадна ремений хагарал, цууралт (A/C, Динам, Помп)
 7 Хөргөлтийн шингэний бохирдол, түвшин
 8 Яндан хоолойн цууралт мөн шүүгч катилязатор
 9 Түлшний шугам хоолойн холбоосуудын гэмтэл
 10 Түлшний нарийн шүүр болон бүдүүн шүүр (Fuel Filter)
 11 Түлшний савны таг, жийрэг (FIel Tank Cap Gasket)
 12 Түлшний саван дахь ууршилтыг оруулах гаргах хоолойн гэмтэл
 13 Модны нүүрстэй канистер (банкны ууршсан бензин хуримтлуулах сав)
 14 Рулийн аппарат мөн түүний насосны ажиллагаа
 15 Жолооны систем
 16 Урд, хойд дифференциалын шингэн (редукторын тос)
 17 Туслах хурдны хайрцгийн шингэн (Transfer case fluid)
 18 Автомат кропны шингэний бохирдол
 19 Тосолгоо хийх Хагас гол, бул, кардан гол
 20 Тохируулах Дугуйн тэнцвэржүүлэлт (Tire balance)
 21 Солих Кузов өргөгч шингэн (AHC system fluid)
 22 Хөдөлгүүрийн агаар шүүгч
 23 Тоормосны шингэн
 24 Салоны агаар шүүгч
 25 Хөдөлгүүрийн тос
 26 Хөдөлгүүрийн тосны шүүр
 27 Reset Хөдөлгүүрийн тос солих болсны анхааруулах гэрэл (Maint Reqd)
 28 Чангалгаа хийх Бул, кардан гол, урд гарны боолтууд
 29 Явж тест хийх Машинд
 30 Байрыг нь солих Урд, хойд бүх дугуйг

Үйлчилгээг хийсний дараагаар мэдээж гэрлийг унтрааж RESET хийх явдал юм. Reset хийгдсэн үед таны машин 5,000 миль явсны дараа дахин асаж анхааруулах болно.

2006 оны Lexus LX470 автомашины "MANT REQD"-ын анхааруулах гэрлийг унтраах зааварчилгаа:

  • Алхам 1: Түлхүүрийг "ON" байрлалд шилжүүлсэн үед TRIP товчлуурийг дарж ODO гэсэн заалтанд тохируулна.
     
  • Алхам 2: Түлхүүрийг "OFF" байрлалд шилжүүлж TRIP товчлуурийг тасралтгүй 5 секунд дарна.
     
  • Алхам 3: Түлхүүрийг "ON" байрлалд шилжүүлж 5 секунд дарна. Анхааруулах гэрэл унтарна. Түлхүүрийг "OFF" байрлалаас "ON" байрлалд шилжүүлэх үед TRIP товчлуурыг тасралтгүй дарна.
Зураг