Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Single ladies 2 романтик инээдмийн уран сайхны киноны тухай таны мэдэхгүй 8 баримт

ikon.mn
2015 оны 12 сарын 4
iKon.MN

1. Киноны хугацаа уртадсан учраас Ханхүү, Ари 2-ын романтик болзооны хэсгийг тэр чигээр нь хассан.

 

2. Аригийн шатнаас унадаг хэсгийг 3 удаа дубльдсэн бөгөөд Ари ямар ч орлон тоглогчгүйгээр өөрөө тоглосон.

 

 

3. Бумтан Сэргэлэнг гоо сайхны мэс засалд орсон гэж дурддаг бөгөөд гоо сайхны мэс заслаас өмнөх дүр гэж хүн харахын аргагүй аймар хүнд хувиргасан байсан. Гэхдээ тэр хэсгийг киноноос хассан.

 

 

4. Ари, Гэрлээ 2-ын машиндаа ярилцаж явдаг хэсгийн зургийг авахын тулд зураглаач роликтой явах болсон. 1-р зураглаач анх удаагаа ролик унаж үзсэн бөгөөд хэт хурдтай явснаас болж роликны дугуй нь хайлчихсан байсан.

 

 

5. Дуудлагын жолоочийн улаан пиджакыг машинтай ижил өнгөөр харагдуулахын тулд пиджакыг нь машины будгаар шүршиж будсан.

 

 

 

6. Машинтай хөөцөлддөг хэсгийн Benz машины дрифт нь ямар ч монтажгүйгээр, дубльгүйгээр ганцхан зураг авалт хийж амжилттай болоод кинонд орсон. Машиныг Топ модель Болормаагийн хүү унасан.

 

 

7. Киноны аймшгийн хэсэгт гардаг тасарсан хуруу, чихийг киноны зураач маань кино багийн гишүүдээс хэв аван өөрөө хийсэн.

 

 

8. Ханхүүгийн цагаан морийг Тэрэлжээс урьж авчирсан. Цагаан морийг гүү нь дагаад хамт ачиж авчирсан. Эзнээсээ өөр хэнийг ч нуруун дээрээ гаргаж үзээгүй морь 10 цагийн дараа зурганд мэргэжлийн жүжигчин шиг л тоглосон.