Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Итали орон терроризмтэй урлаг соёлоор тэмцэнэ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Италийн ерөнхий сайд Маттео Рензи терроризмтай тэмцэх шинэ зэвсгийн санаа гаргажээ.

Financial Times мэдээлснээр ерөнхий сайд компаниудын ашгийн татварыг бууруулахыг хойшлуулж, ингэснээр нэг тэрбум еврог аюулгүй байдлыг сайжруулахад, дахин нэг тэрбумыг соёлын хөтөлбөрт зарцуулах санал оруулахаа мэдэгдсэн байна.

Түүний зорилго нь уугуул Италичууд болон цагаачдын хоорондох соёлын ялгааг арилгах, нэгдсэн нэг үндэсний хэв шинж, өвийг хөгжүүлэхэд чиглэж байгаа ба ингэхдээ 18 нас хүрсэн цагаач бүрт 500 еврог соёлын хөтөлбөрт хамруулахад зарцуулах аж.

Үүнд театр, дуу хөгжмийн арга хэмжээнүүд, музей үзүүлэх зэрэг ажил төлөвлөгджээ.

Рензи “Парист болсон явдал нь соёлын дайн бидний дунд өрнөж эхэлснийг харуулж байна” гээд “тэд терроризмыг төсөөлж байгаа бол бидний хариу арга хэмжээ урлаг соёл байх юм. Тэд хөшөөг нураадаг бол бид урлагийг хайрладаг байх болно. Тэд номыг шатаадаг бол бид номын сангийн орон байх болно” гэжээ.

Гэхдээ ерөнхий сайдын төлөвлөгөө Италийн парламентаар батлагдах ёстой.

 

Эх сурвалж: Time.Com