Эрүүл биетэй байхыг хүн бүхэн хүсдэг. Харин эрүүл байхын тулд хоол боловсруулах систем болон бие махбодын бүтцийн талаар сайн мэдэх хэрэгтэй болдог. Бид эрүүл хооллох болон хөдөлгөөн хийж, биеэ эрүүл байлгахын тулд хичээсээр байдаг ч бидний өдөр тутмын амьдралын хэмнэл бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг Little Things-н нийтлэгч Ангел Чанг бичжээ.
"Health Xchange" болон "PostiveMed" дээрх эрүүл байхын нууц дээр тулгуурлаж, хоол идсэнийхээ дараа ямар 6 үйлдэл хийж болохгүй талаар болон танд хэрэгтэй 3 зөвлөмжийг хүргэе.
1. Хоол идсэний дараа шууд хөдөлгөөн хийхгүй байх
Ихэнх хүмүүс хоол идсэнийхээ дараа алхах нь ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж бас хоол шингэхэд тустай гэж итгэдэг. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ нөлөөлдөг юм.
Хэрвээ та шууд хөдөлгөөн хийвэл таны хоол шингээх үйл явц удааширч, улмаар цээж хатгах, амьсгалахад хэцүү болох гэсэн үр дагаврыг та мэдрэх болно. Тиймээс хоол идсэнээс 30 минутын дараа алхах нь үр дүнтэй ба 10 минутаас илүү алхахгүй байхыг зөвлөж байна.
2. Хоол идсэний дараа жимс идвэл сайн шингэхгүй
Хоол идсэний дараах амттандаа жимс сонгож хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Ихэнх жимснүүдэд сахар агуулагддаг учраас хүний биед амархан шингэдэг ч хоолны дараа идсэн жимс амархан шингэдэггүй. Хоол болон жимс нь хамт боловсруулагдахдаа их хугацаа шаардана. Тиймээс хоол идсэнээс дор хаяж цагийн дараа жимс идээрэй.
3. Хоолны дараах цай нь хоолны шим тэжээлийг устгадаг
Цайнд агуулагддаг төмрийн хэмжээ нь хоолноос авсан шим тэжээлийг устгадаг учраас хоол идсэнээс хойш дор хаяж нэг цагын дараа цай уух нь хамгийн зөв юм.
4. Хоол идсэний дараа шууд хэвтвэл цээж хорсоно
Хоол идсэний дараа шууд буйдан дээрээ хэвтэх нь зөв үйлдэл биш бөгөөд таны идсэн хоол ходоод руу хүрч чадахгүй болдог. Үүнээс үүдэн цээж хорсож, нарийн гэдэсний салст бүрхэвчээ гэмтээх аюултай. Тиймээс хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа хэвтэхийг зөвлөж байна.
5. Усанд орох бол хоол идэхээсээ өмнө ороорой
Хоол идэхээсээ өмнө усанд орж хэвшээрэй. Халуун усанд ороход хүний биеийн температур нэмэгдэж, таны бие биеийн дулаан болон цусны эргэлтэндээ анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ үед хоол идвэл маш удаан шингэнэ. Тиймээс хоол идэхээс өмнө эсвэл идсэнээс хойш 30 минутын дараа усанд орохыг зөвлөж байна.
6. Хоол идсэний дараа тамхи татаж болохгүй
Хооллосны дараа тамхи татах нь бүдүүн гэдэс болон ходоодны үйл ажиллагаанд нөлөөлдөг булчин болон хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө.
1. Буцалсан халуун ус ууж хэвших
Хоол идсэний дараа хүний бие нэг цаг гаруй хоол боловсруулахад хүч чадал болон энергиэ зарцуулдаг. Тиймээс хүйтэн зайрмаг болон уух юм хэрэглэвэл ходоод болон биеийн дулаанд муугаар нөлөөлж улмаар хоол шингээх явц удааширдаг.
2. Гэр бүл болон найзуудтайгаа хамт сууж ярилцах
Хооллосны дараа танд хамгийн хэрэгтэй зүйл бол гэр бүл болон найз нөхөдтэйгээ ярилцах цаг хугацаа юм. Хоол идсэний дараа хэн нэгэнтэй халуун дулаан яриа өрнүүлбэл бие махбод болон сэтгэл зүй тань тайван болж, хоол боловсруулах процесст сайнаар нөлөөлдөг.
3. Хооллохоос өмнө гэрийн хувцсаа өмсөж сурах
Буруу хоол боловсруултаас сэргийлэхийн тулд ходоод болон гэдсэндээ эвтэйхэн байх хувцсыг сонгож өмсөөрэй. Яагаад гэвэл хоол идэхээс өмнө таны бие амарсан байх ёстой учраас шүү.
Эх сурвалж:littlethings.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|