Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Single Ladies 2 романтик инээдмийн киноноос авах 6 сургамж, 6 эшлэл

ikon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN

1. Амжилт хичнээн гайхамшигтай ч хүйтэн шөнөөр хэнийг ч дулаацуулдаггүй юм. Ари

Энэ хорвоод чинь хүн хосоороо л амьдрах гэж төрдөг юм.

Тиймээс амжилтанд хэт тэмүүлээд хувийн амьдралаа хайхрахгүй орхиж болохгүй. Энэ хорвоод чинь хамгийн чухал нь хайр сэтгэл байдаг.

 

2. Уг нь намайг хайрлана гэдэг чинь буянтай ажил байхгүй юу. Сарангуа 

Эмэгтэйчүүдийг эх шигээ, эгч шигээ, дүү шигээ хайрлаж байж л чи түүнээс хүндлэл, хайр хүртэнэ.

 

3. Та 2 ч бас дөнгөж сая хаягдаад гоё л байна шүү дээ. Эгчийг нь бол хаях ч хүн байхгүй. Ари

Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур. Таны голж шилээд байгаа зүйл олон хүнд байхгүй гэдгийг сана.

 

4. Хэн хүсч байгаа нь л төлдөг. Ари 

Харин хүсээгүй нь төлдөггүй. Гэхдээ эцсийн үр дүнд хэнд хожил ирэх нь өөр өөр байдаг.

 

5. Хөгшин хүн хүний тооноос гараад, хүүхэдтэй гэхээрээ хүнтэй уулзаж болохгүй юу? Сарангуа

 

6. Танилцаад удаагүй хүнийхээ гэрт харанхуй шөнөөр ингээд сууж байдаг над шиг хорхой байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Гэрэлцэцэг

Хүнийг сайн таньж мэдээгүй байж түүнд бүү дурла. Эхлээд сайн танилц, уулз, болз. Танд хангалттай их цаг байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.