Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өршөөгдсөн 300 гаруй иргэн ажилд орох анкет бөглөжээ

Монголын мэдээ
2015 оны 11 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Өршөөлийн хууль хэрэгжиж, 2,071 хүн хорих ангиас суллагдсан билээ. Өршөөгдөгсдийн 1,558 нь одоогоор гэртээ очсон гэдгээ цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлсэн байна. 

Өршөөгдсөн иргэдийг дахин гэмт хэрэгт холбогдохоос нь урьдчилан сэргийлж, Хөдөлмөрийн яам харьяа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчтой холбон ажлын байраар хангана гэж мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар суллагдсан иргэдийн 300 гаруй нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох анкет бөглөжээ.

Хөдөлмөрийн яамнаас өршөөгдсөн иргэдтэй ганцаарчилсан уулзалтуудыг хийж, тухайн хүн яг ямар мэргэжлээр, аль салбарт хэдэн төгрөгийн цалинтай хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ гэдгийг сонсож, ярилцан холбогдох зааварчилгаа, зөвлөгөөг өгч эхэлсэн байна. 

Нөгөө талдаа ажил олгогчидтой тохиролцож, нэг жилээс дээших хугацаанд суллагдсан иргэдийг тогтвортой ажлын байраар хангаач гэсэн саналыг Хөдөлмөрийн яам тавьжээ.

Хэрэв ажил олгогч тухайн иргэдийг найдвартай, тогтвортой ажлын байраар хангавал дэмжих тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн урамшууллыг нэг жилд авах боломжтой.

 

Зураг