Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС ХОТОД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУС УРСЛАА

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Парис хотын долоон өөр газарт болсон зэвсэгт халдлагын улмаас нийтдээ 150 орчим хүн амиа алдаад байна.

Эдгээрээс 118 нь Батаклан хэмээх алдартай концертын танхимд алагдсан ба тэнд зэвсэглэсэн 6-8 этгээд хүмүүсийн барьцаалжээ.

Хамгийн багадаа 40 хүн Ле Камбож ресторан болон Ле Кариллон баар, Лес Холл дэлгүүрийн ойролцоо буудуулж амиа алдсан байна.

Үүнээс гадна Файдербын гудамж, Бомаршегийн өргөн чөлөө, Альбертын гудамжнуудад халдлагууд болжээ.

Саяхан Батаклан дахь барьцаалагсдыг суллах ажиллагааг цагдаа нар явуулж дууссан байна. Энэ газар нь Шарли Эбдо сэтгүүлийн газрын ойролцоо байдаг юм байна.

Энэ үеэр гурван зэвсэгт этгээдийг устгасан гэнэ.

Одоогоор Парист 1,500 гаруй цэргийг дайчлаад байгаа юм.

Америкийн Eagles of Death Metal нэртэй хамтлагийн тоглолт Батаклан концертын танхимд болж байхад зэвсэгт этгээдүүд олон хүнийг барьцаалж, тэднийг нэг нэгээр нь буудаж байсан гэнэ. Гэрчийн мэдүүлснээр зэвсэгт этгээд энэ хооронд буугаа гурван ч удаа цэнэглэж амжсан гэнэ.

 

Мөн тэсрэх бодис барьцаалагдагсдад зүүж дэлбэлсэн нь танхимын гаднаас сонсогдож байжээ.

Үүнээс гадна Франц, Германы үндэсний хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байсан State de France цэнгэлдэхийн ойролцоо нэг дэлбэрэлт болсон байна. Энэ нь амиа золиослогчийн хийсэн халдлага байсан гэнэ.

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Франц даяар онц байдал зарлаж бүх хилээ хаагаад байна.

Цагдаа нар халдлагыг үйлдэгсэд хэн болохыг хэлж мэдэхгүй байгаа гэнэ. Гэвч АНУ-ын аюулгүй байдлын мэргэжилтэн энэ бүхнийг зохион байгуулсан ажиллагаа гээд ард нь террорист бүлэглэл байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлд ярьжээ.

Халдлагатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд мэдэгдэл хийж “энэ бол нийт хүн төрөлхтний эсрэг, бидний нэгдсэн үнэт зүйлсийн эсрэг халдлага боллоо” гэсэн байна.

Энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан Франц улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ:

 

Сэрэмжлүүлэг!!!Баасан гаригийн орой Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парис хот, түүнтэй залгаа дүү...

Posted by Бүгд Найрамдах Франц Улс дахь Элчин сайдын яам on Friday, November 13, 2015

 

Эх сурвалж: Reuters, Business Insider