“Сэтгэшгүй” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/608 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн Сэтгэшгүй ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
