ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН
Дэд консул А.Баярсайхан хилээр зэвсэг гаргахыг завджээ
MorninigNews.mn
Монгол Улсаас БНХАУ- ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан хилээр их хэмжээний буу, сум гаргаж байгаад баригджээ.
Тэрбээр албаны дипломат автомашиндаа буу, сум хийж тээвэрлэж, Эрээн хот руу нэвтрэх гэж байгаад Замын- Үүдэд саатуулагдсан байна.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс тодруулахад "Манай яам уг асуудлыг удирдлагын түвшинд шалгаж үзээд холбогдох байгууллагууд руу албан бичиг хүргүүлчихээд хариу ирэхийг хүлээж байна. Хариу ирмэгц эргэж мэдээлнэ" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
