ОУХМ Ж.Гантөгс олимпод оролцох эрхтэй боллоо
Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.
Энэ сарын 1-8-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож, ийнхүү нэг олимпийн эрхтэй иржээ.
Ж. Гантөгс "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдсэн. Улмаар эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетэй өрсөлдөж, 0:6 (27-29, 24-25, 25-30) харьцаатай хожигдож байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
