ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын начин Б.Одхүүг шалгаж байна

Ж.Мягмар
2015 оны 11 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн Бямба гарагт баривчилсан байна. 

Тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хорьсон зүйл байхгүй. Шалгаж байгаа нь үнэн” гэсэн юм.

 

Зураг