"Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар дэлхийн уралдаанд түрүүлсэн "Mongolian Saturday" хүлгийн бай шагналаасаа асрамжийн газар байдаг бүтэн өнчин хүүхдүүдэд өгөхөөр болсон тухайгаа мэдээллээ.
Тэрбээр өмнө нь уралдаанд байр эзэлсэн хурдан хүлгийн шагналаасаа асрамжийн газрын хүүхдүүдэд 100 гаруй сая төгрөг өгч байжээ.
АНУ-ын Кентакки мужийн Лексингтон хотноо "Breeders cup-2015" нэрийн дор зохиогддог цуврал морин уралдаануудын нэг Twinspires Turf Sprint аравдугаар сарын 30, 31-ний өдөр болж түүний "Mongolian Saturday" нэртэй хурдан хүлэг түрүүлсэн билээ.
Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!