Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ- ӨВЛИЙН АЯЛАЛД ХООЛНЫ СОНГОЛТ ХАМГИЙН ЧУХАЛ

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 24
Cardoctor

Хүүхдүүдийн цэцэрлэг сургууль эхэлж, ажил ихтэй байгаа намар болон өвлийн энэ үеэр амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ хамт салхинд зугаалах сайхан. Саглагар модны мөчирт үүрүүлсэн хөвөн цагаан цас, салхинд хийсэн буухдаа нарны туяанд солонгорон харагдах өвлийн байгалийн тансаг сайхнаар сэтгэлээ баясгаж, гэр бүлтэйгээ цана чаргаар гулгах нь хамгийн сайхан амралт болдог. Бид та бүхэнд гэр бүлийн аяллыг хэрхэн төлөвлөх талаар зөвлөж байна. 

1. ААВЫН ҮҮРЭГ - АЯЛАЛ ТӨЛӨВЛӨХ

Аливаа аяллыг үр дүнтэй болгоход аавын үүрэг маш чухал. Аав зохион байгуулагч бөгөөд аяллыг нарийн төлөвлөх шаардлагатай болдог. Та аялалд гарахдаа дараах асуултад заавал хариулаарай.

  • Хэзээ?
  • Хаашаа?
  • Хэдүүлээ?
  • Юу үзэж мэдэх?
  • Юугаар явах вэ?
  • Очоод яг юу хийх вэ?
  • Хэзээ холлох вэ? зэрэг асуултад хариулагдах төлөвлөгөөг боловсруулаарай.

2. ЦАГ АГААРЫН БАЙДАЛ ӨВЛИЙН АЯЛЛЫГ ДУРСАМЖТАЙ БОЛГОДОГ

Цас орсон, цасаар шуурч байгаа, бүрхэг салхитай өдөр аялаж амрах нь тохиромжтой биш юм. Зам халтираа гулгаа ихтэй, нөхцөл нь таагүй үед аялалд гарвал амрах биш стрессдсээр байгаад ирэх магадлалтай. Тиймээс нартай, салхи багатай өдрийг сонгож яваарай. Тухайн өдрийн 11-16 цагийн хооронд зорьсон газартаа өнгөрөөх нь танай гэр бүлийн аяллыг хамгийн дурсамжтай болгож хамгийн ЗӨВ цаг юм.

Автомашиндаа анхаарах зүйл:

  • Шинэхэн орсон нойтон цастай үеийг битгий сонгоорой
  • Цасан шуурга, ширүүн салхитай өдрийг сонгохгүй байх хэрэгтэй
  • Автомашин дугуйг өвлийн хээ сайтайгаар сольж, шил арчигчаа бүрэн цэнэглээрэй
  • Аккумуляторын цэнэг хэвийн, их гэрэл хэвийн асдаг байх хэрэгтэй
 

3. ДУЛААН ХУВЦАС, НАРНЫ ШИЛ

Агаар, салхинд ихэнх цагийг өнгөрөөх хүсэлтэй байдаг тул малгай ороолт, салхи нэвтрүүлэхгүй, дулаан, хөдлөхөд саад болохгүй хувцас сонгох нь зүйтэй. Мөн нэг чухал хэрэгсэл бол НАРНЫ ШИЛ. Нарны туяа цасанд ойж нүдийг гялбуулж ядрааснаар харах чадварыг бууруулдаг учир амархан ядрах үндэс болдог.

4. ХАЛУУН ХООЛ, ЦАЙ - БИЕИЙН ДУЛААНЫГ ХАДГАЛДАГ

Гэр бүлийн аяллын хамгийн чухал бүрдэл хэсэг бол хооллох. Халуун хоол, цай идэх нь биеийн дулааныг хадгалах гол үндэслэл болдог. Хоолны сонголтыг хийхдээ гэр бүлийн гишүүдийн дуртай хоолноос сонголтоо хийж халуун саванд хийж яваарай. Мөн халуун хоолноос гадна хөлддөггүй илчлэг ихтэй гурилан бүтээгдэхүүн буюу жигнэмэг нөөцөлж авч яваарай.

 

Зураг